Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулахыг шаардав
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдсан юм. Хуралдааны дараа тус намын бүлгийн дэд дарга УИХ-ын гишүүн С.Бямбацогт сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Тэрээр хэлэхдээ, “Өнгөрсөн долоо хоногт болсон МАН-ын Бага хурлын дараа МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдааныг хуралдуулах шаардлагатай гэсэн чиглэл өгсөн. Шинэчлэлийн гэх тодотголтой Засгийн газар болохгүй, бүтэхгүй, хийж чадахгүй байгаа ажлаа МАН руу чихэж, өмнөх Засгийн газрын алдаа байсан гэж ярих боллоо. Нэг жилийн хугацаанд өмнөх алдааг нь засах боломж байсан. Гэвч алдаа байсан бол засах байтал засахгүй, муулж байгаа нь тэд хийж чадахгүй байгаагийн илрэл. Тиймээс хариуцлагатай ажиллахыг МАН-ын бүлэг шаардаж байна” гэв.
Мөн Монгол Улсын нийгэмд үүсээд байгаа нөхцөл байдалтай уялдуулан хариуцсан албан тушаалтнуудад хариуцлага тооцож, арга хэмжээ авахыг Засгийн газарт сануулж байгаагаа МАН-ынхан танилцуулсан юм. МАН-ын бүлгийн дэд дарга С.Бямбацогтын мэдэгдсэнээр тус бүлгээс УИХ-ын дарга болон Ардчилсан намынханд шаардлага хүргүүлэхээр болж, 2013 оны төсөвт тодотгол хийх, валютын нөөцтэй болох, эдийн засгийн хүнд үед шаардлагатай арга хэмжээ авахын тулд ээлжит бус чуулганыг хуралдуулах албан ёсоор шаардахаар болжээ. Бүлгийн зүгээс ээлжит бус чуулганыг энэ сардаа багтаан зарлах ёстойг гэж үзэж байгаа юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан