Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Монгол-Оросын хамтарсан Тээврийн ажлын хэсгийн ээлжит 9 дүгээр хуралдаан болов

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн МУ, ОХУ-ын Засгийн газар хоорондын Комиссын Тээврийн Ажлын хэсгийн 9 дүгээр хуралдаан Улаанбаатар хотноо 2013 оны 8 дугаар сарын 8-9-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Монгол-Оросын хамтарсан Тээврийн ажлын хэсгийн ээлжит 9 дүгээр хуралдааныг Монголын талын ЗГХК-ын Тээврийн Ажлын хэсгийн дарга, Монгол Улсын Зам, тээврийн дэд сайд Х.Ержан, Оросын талын ЗГХК-ын Тээврийн Ажлын хэсгийн дарга, ОХУ-ын Тээврийн орлогч сайд А.С.Цедынов нар даргалан явуулав.
 
Хуралдаанд Монголын талаас ЗТЯ-ны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Галбадрах, Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Манлайбаяр, Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын хэлтсийн дарга Н.Баттулга, ГХЯ-ны Хөрш орнуудын газрын зөвлөх А.Батсайхан, хэлтсийн дарга Р.Бизьяа, ИНЕГ-ын дарга С.Буяндалай, УБТЗ-ын замын орлогч дарга Ш.Эрдэнэбулган, УБТЗ-ын Ерөнхий хорооны нарийн бичгийн дарга П.Нарантуяа нар, Оросын талаас ОХУ-ын Төмөр замын агентлагийн орлогч дарга И.В.Мицук, Тээврийн яамны Олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн дарга Л.К.Томчук, Авто тээврийн бодлогын газрын хэлтсийн дарга Л.Н.Соколов, Захиргааны газрын мэргэжлийн боловсролын хэлтсийн дарга М.В.Солдатов, ГХЯ-ны Азийн газрын зөвлөх В.В.Кулаков, Оросын агаарын тээврийн агентлагийн хэлтсийн дарга Н.Н.Асташкевич, “РЖД” НХН-ийн Олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн орлогч дарга И.В.Михайлюк нар оролцов.

Тээврийн ажлын хэсгийн хуралдаанаар төмөр зам, далайн боомт ашиглалт, иргэний нисэх, авто тээвэр, авто замын салбаруудын хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлын талаар хоёр тал хэлэлцэн, санал солилцлоо.Хуралдааны үр дүнд хоёр талын хэлэлцэн тохирсон “Монгол улс, Оросын Холбооны Улсын хил орчмын нутагт зорчигч болон түүний ачаа, тээшний тээвэрлэлтийг гүйцэтгэх журам тогтоох тухай Монгол Улсын Зам, тээврийн яам, Оросын Холбооны Улсын Тээврийн яам хоорондын Протокол” болон “Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын Комиссын Тээврийн Ажлын хэсгийн 9 дүгээр хуралдааны Протокол”-д Монгол Улсын Зам, тээврийн дэд сайд Х.Ержан, ОХУ-ын Тээврийн орлогч сайд А.С.Цедынов нар гарын үсэг зурав.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан