Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв
“Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав
Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
МАН-ын залуусын илтгэлийг удирдлагууд нь тоож сонссонгүй
МАН-ын залуусын байгуулсан Шинэчлэлийн хорооны гишүүд өчигдөр “Намаа аваръя, Төрөө эрүүлжүүлж, нийгмээ хөгжүүлье” сэдэвт улс төрийн илтгэл тавилаа. Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар өнөөгийн улс төр, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Энэ үеэр Т.Аюурсайхан “Манай нам Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжилж, эдийн засагт анхаарахгүй байна гэсэн. Мөн бүхий л бурууг өмнөх Засгийн газарт тохоод өнгөрч байна. Харин үүнийг Ардын намын “Шинэчилье” хөдөлгөөний залуучууд дэмжиж, өөрсдийн санал бодлоо хуваалцсан нь энэ юм. УИХ дахь намын бүлгийн гишүүд, түүний дотор нэн ялангуяа жагсаалтаар сонгогдсон гишүүдээс шийдэмгий алхмууд ширүүн тэмцэл хүлээж байна. Гэвч намын гишүүдийн итгэл улам замхарч, эцэс сүүлдээ намын бүлгийн цөөн гишүүдийн хүзүүнээс оосорлогдож, барьцаалагдсан нам мэтээр нийгэмд харагдаж, биднээс их зүйл хүлээх шаардлагагүй болж байна. МАН-д фракц бүлэглэл байхгүй мэтээр өөрөө өөрсдөөсөө нууж байгаа. Манай намд фракц байгаа гэдгийг М.Энхболдын, У.Хүрэлсүхийн, Сү.Батболдын, С.Баярын гээд нэрлэхэд цөөн ч, дагалддаг олон хүнтэй бүлэглэл бий болж, бэхжсэн” гэв.
Энэ удаагийн илтгэлүүдийг МАН-ын удирдлагуудаас ирж сонирхоогүй бөгөөд шинэчлэлийг дэмжсэн цөөнгүй ахмад гишүүд оролцон, залуусыг дэмжиж буйгаа илэрхийлж байлаа.

0 Сэтгэгдэл