Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв
“Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав
Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Түрээслэгч нарын эрх ашгийг хамгаалах хууль санаачилна гэв
УИХ-ын гишүүн Г.Уянга Түрээслэгч нарын эрх ашгийг хамгаалах ТББ-ын тэргүүний албыг давхар хашдаг. Тиймээс бизнес эрхлэгчид түүний нэр дээр хаяглан гомдол ирүүлэх нь хэвийн үзэгдэл. Саяхан “Орхон” худалдааны төв түрээсийнхээ үнийг үндэслэлгүйгээр нэмсэн, ямар ч бичиг баримтгүйгээр их хэмжээний мөнгө авч, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, биелүүлэхийг шаардахаар түрээсийн байрнаас хөөдөг хэмээн түрээслэгчид гомдол мэдүүлжээ. Энэ дагуу УИХ-ын гишүүн Г.Уянга болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар уг асуудлыг хянан шалгаж үзээд Түрээслэгч нарын эрх ашгийг хамгаалах хуулийг санаачлах хэрэгтэй гэсэн шийдэлд хүрчээ. Ямар ч үндэслэлгүйгээр түрээсийн үнийг нэмснээр өргөн хэрэглээний барааны үнийг автоматаар өсгөдөг учир энэ асуудалд хяналт тавьж ажиллахаа хэлж байв. Мөн тэрээр татвар төлөгч иргэдийн эрх ашгийг хамгаалахаар тууштай ажиллана гэдгээ мэдэгдсэн юм.

0 Сэтгэгдэл