Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв
“Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав
Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
V цахилгаан станц барих тендерийг энэ сард багтаан шалгаруулна
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Ургах наран хорооллын урд Хөлийн хөндийд баригдахаар газар нь шийдэгдсэн “Улаанбаатарын дулааны цахилгаан станц V” ашиглалтад орсноор 450 MВт хүчин чадалтай, үр ашигтай дулаан, эрчим хүч Улаанбаатар хотод нэмэгдэнэ. Хоёр Засгийн газар дамжин яригдаж буй эл төслийн урьдчилсан шалгаруулалтад оролцохоор 11 консорциум санал ирүүлснээс “International power”, “Samsung C&T” консорциум шалгарч үлдээд байна.
Энэ төслийн гүйцэтгэгчийг шалгаруулах, гэрээний нөхцөлийн талаар хэлэлцээ хийх үүрэг бүхий ажлын хэсгийнхэн өчигдөр эдгээр корпорацийнхантай уулзаж, тэдний саналыг нээлттэй сонслоо. Энэ арга хэмжээнд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, Эрчим хүчний сайд М.Сономпил, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нар оролцлоо.
Ажлын хэсгийнхэн төслийн хүрээнд хийгдсэн болоод одоо хийгдэж буй ажлууд, станц барих газрын байршил өөрчлөгдсөнтэй холбогдуулан Азийн хөгжлийн банкны зөвлөхүүдийн хийсэн санал, зөвлөмж, шалгарч үлдээд байгаа хоёр консерциумын төсөлд өгсөн хамгийн сайн эцсийн санал (BAFO)–ын дүнг танилцууллаа. Үүнд нийт хөрөнгө оруулалт, сүлжээнд нийлүүлэх цахилгаан, дулааны тариф, барилгын ажлыг гүйцэтгэх хугацааны талаарх мэдээллүүд багтсан байлаа.
Энэ үеэр талууд нэг нэгнээсээ асуулт асууж хариулт авч байв. Үүний дараагаар Эрчим хүчний сайд М.Сономпил “Манай улсад хамгийн ашигтай санал өгсөн корпорацийг шалгаруулна. Хоёр талын мэдээллийг нээлттэй сонслоо. Ажлын хэсгийнхэн яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэн хийнэ. Энэ наймдугаар сард багтаан сонгон шалгаруулалтаа хийх болно” гэж мэдэгдлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Ургах наран хорооллын урд Хөлийн хөндийд баригдахаар газар нь шийдэгдсэн “Улаанбаатарын дулааны цахилгаан станц V” ашиглалтад орсноор 450 MВт хүчин чадалтай, үр ашигтай дулаан, эрчим хүч Улаанбаатар хотод нэмэгдэнэ. Хоёр Засгийн газар дамжин яригдаж буй эл төслийн урьдчилсан шалгаруулалтад оролцохоор 11 консорциум санал ирүүлснээс “International power”, “Samsung C&T” консорциум шалгарч үлдээд байна.Энэ төслийн гүйцэтгэгчийг шалгаруулах, гэрээний нөхцөлийн талаар хэлэлцээ хийх үүрэг бүхий ажлын хэсгийнхэн өчигдөр эдгээр корпорацийнхантай уулзаж, тэдний саналыг нээлттэй сонслоо. Энэ арга хэмжээнд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, Эрчим хүчний сайд М.Сономпил, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нар оролцлоо.

0 Сэтгэгдэл