Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Ашигт малтмалын нөөцийн сан нэмэгдэв

Геологийн салбар уурхайн олборлолтоосоо 20-30 жилээр түрүүлж, эрдэс баялгийн сан хөмрөгийг арвижуулж, төдий чинээгээр улс орны үнэ цэнийг нэмэгдүүлдэг гэдэг. Иймд манай улсын эрдэс баялаг жил бүр нэмэгдсээр байна. Жишээ нь,  энэ оны эхний хагас жилийн байдлаар нийт есөн төрлийн ашигт малтмалын нөөц Эрдэс баялгийн санд шинээр бүртгэгдэв. Үүнд алт 7.82, зэс 280 мянга, төмөр 70, хайлуур жонш 1.1 сая, нүүрс 2.6 тэрбум тонноор тус тус нэмэгджээ. Монгол Улсын нүүрсний геологийн таамаг нөөц 173 тэрбум, тогтоогдсон нөөц нь 21.5 тэрбум тонн байсан. Гэтэл энэ онд 2.6 тэрбум тонноор нэмэгдсэн нь нүүрсний нөөцөөр дэлхийд эхний аравт багтах болсон байна.  

Ашигт малтмалын хайгуул болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн тоо 2005 онд 5913 болон, нийт нутаг дэвсгэрийн 44 гаруй хувьд хүрсэн удаатай.  Тэгвэл өнгөрсөн сарын байдлаар хайгуулын 2090, ашиглалтын 1274 тусгай зөвшөөрөл байна. Энэ нь нийт нутаг дэвсгэрийн 11 хувийг эзэлж буй юм.  Нөгөө талаар нийт олгогдсон ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо буурч, ашиглалтынх нь  нэмэгджээ. Иймд сүүлийн жилүүдэд ашигт малтмалын олборлолт, экспорт нэмэгдэх болсон юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан