Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв
“Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав
Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Беларусь улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь /БНБУ/ Улсын Засгийн газар хоорондын комиссын анхдугаар хуралдаан өчигдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Хоёр улсын Засгийн газар газар хоорондын комиссыг монголын талаас Барилга хот байгуулалтын дэд сайд Г.Байгалмаа (Засгийн газрын 88 дугаар тогтоолоор 2012 оны 10 дугаар сарын 13-ны өдөр томилогдсон), Беларусийн хэсгийг Аж үйлдвэрийн дэд сайд Александр Сергеевич Огородников нар тэргүүлж байгаа юм.
Тус комиссын хуралдааны үеэр хоёр орны нийгэм, улс төр, эдийн засгийн байдал, цаашдын зорилтын талаар харилцан мэдээлэл хийж, хамтын ажиллагааны чиглэлүүдийг хэлэлцэж, улмаар хөдөө аж ахуй, барилга, хот байгуулалт, зам тээврийн салбарын хамтын ажиллагааг Беларусь Улстай явуулах эдийн засгийн хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлээ болгож Комиссын хуралдааны протоколд хоёр талын төлөөлөл гарын үсэг зурлаа. Протоколын дагуу доорхи чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон байна. Үүнд:
- Монгол Улсын нутаг дэвсгэр дээр аж үйлдвэрлэл хөгжүүлэх төслүүдийг хэрэгжүүлэх;
- Тээвэр логистикийн асуудлыг шийдвэрлэх;
- Монгол Улсын Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам болон БНБУ-ын Хөдөө, аж ахуй, хүнсний яам хооронд хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах харилцан ойлголцлын Санамж бичиг байгуулах;
- Монгол Улсад нийлүүлдэг хөнгөн үйлдэрлэлийн бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх;
- Хот төлөвлөлт, газар зохион байгуулалтын чиглэлээр норм, дүрэм боловсруулахад хамтран ажиллах. Үүнд:
• Хот байгуулалтын кадастр
• Хотын бүсчлэл
• Хотын дахин төлөвлөлт
- Тус улсын Магелёвын Лифтний компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулж хамтран ажиллах, хамтарсан лифтний цех байгуулах талаар судлах, энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх.
- Монгол Улсад аж үйлдвэрийн машин механизм нийлүүлэх, угсралтын хамтарсан үйлдвэр байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо гэж Барилга Хот Байгуулалтын Яамнаас мэдээллээ.
Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь /БНБУ/ Улсын Засгийн газар хоорондын комиссын анхдугаар хуралдаан өчигдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Хоёр улсын Засгийн газар газар хоорондын комиссыг монголын талаас Барилга хот байгуулалтын дэд сайд Г.Байгалмаа (Засгийн газрын 88 дугаар тогтоолоор 2012 оны 10 дугаар сарын 13-ны өдөр томилогдсон), Беларусийн хэсгийг Аж үйлдвэрийн дэд сайд Александр Сергеевич Огородников нар тэргүүлж байгаа юм.Тус комиссын хуралдааны үеэр хоёр орны нийгэм, улс төр, эдийн засгийн байдал, цаашдын зорилтын талаар харилцан мэдээлэл хийж, хамтын ажиллагааны чиглэлүүдийг хэлэлцэж, улмаар хөдөө аж ахуй, барилга, хот байгуулалт, зам тээврийн салбарын хамтын ажиллагааг Беларусь Улстай явуулах эдийн засгийн хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлээ болгож Комиссын хуралдааны протоколд хоёр талын төлөөлөл гарын үсэг зурлаа. Протоколын дагуу доорхи чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон байна. Үүнд:

0 Сэтгэгдэл