Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Лаост цагаан будаа тариалж дотоодын хэрэгцээнд нийлүүлэх боломжтой

Монгол Улс цагаан будааны хэрэгцээгээ 100 хувь импортоор хангаж ирсэн. Үүнийг өөрчилж цагаан будаагаа өөрсдөө тариалах боломж байгаа талаар ҮХАА-н сайд Х.Баттулга Бүгд найрамдах Лаос ард улсын Хөдөө аж ахуй, ойн сайд Вилаяван Помке тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзах үеэрээ ярилцлаа.
 
Хоёр улсын хөдөө аж ахуйн сайд нар цаашид яамдууд хамтран ажиллах санамж бичигт уулзалтын үеэр гарын үсэг зурсан юм. Уг санамж бичигт Лаост цагаан будаа тариалах, газар түрээслэх, Лаосын тал Монгол Улсад хонины аж ахуй эрхлэх арга хэмжээг хэрэгжүүлэх, шийдвэрлэх зэрэг асуудлыг тусгаж,  хамтын ажиллагааны санамж бичгийн дагуу ажлын хэсэг байгуулан ажиллах, хоёр талын хувийн хэвшлийнхнийг томилон, бодит төслүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан байна. 
 
Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгын урилгаар БНАЛАУ-ын Хөдөө аж ахуй, ойн сайд Монгол Улсад айлчилж, айлчлалын бүрэлдэхүүнд яваа төлөөлөгчид Төв аймгийн Эрдэнэ суманд малчин айлд зочилж, Монголын уламжлалт мал аж ахуйтай танилцахын зэрэгцээ ХААИС болон Мал аж ахуй, эрдэм шинжилгээний хүрээлэнд зочилж, Лаост мал эмнэлгийн салбарт хамтран ажиллахаар ярилцсан байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан