Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв
“Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав
Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Дүрэмт хувцас оёход зарцуулсан 23 тэрбум төгрөг эргээд Хөдөлмөрийн яаманд төвлөрнө
Засгийн газрын “Бүтээн байгуулалтын цаг”-аар сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэлийн холбогдох хүмүүс мэдээлэл өгсөн юм. Үндэсний шилдэг дизайнеруудын ур хийцээр, дотоодын түүхий эдээр чанарын өндөр түвшинд оёсон 350 шахам мянган дүрэмт хувцас энэ намар сурагчдад очно. Энэ нь ЕБС-ийн нийт сурагчдын 70 хувийг хангах тоо юм. Сурагчдын дүрэмт хувцас оёход дотоодын 100 гаруй үйлдвэр оролцож, 1300 гаруй ажлын байр хадгалагдаж, 100 гаруй ажлын байр шинээр бий болсноос гадна оёдлын үйлдвэрлэгчдээ нэгтгэн кластер зохион байгуулалтад оруулсан нь дараа дараагийн ажлуудыг амжилттай хэрэгжүүлэх суурь боллоо гэж оролцогчид онцоллоо. Дөнгөж ярьж төлөвлөж байсан гурван сарын өмнөхтэй харьцуулахад үйлдвэрлэсэн хувцас нь эзэддээ очиход бэлэн болж буй өнөөдрийг хүртэл хариуцсан яамд, хамтран ажилласан хувийн хэвшлийнхэн аль аль талаасаа сэтгэл гаргаж хурдтай ажилласныг Засгийн газрын тэргүүн тэмдэглэв. Нэг талаас дотоодын үйлдвэрлэгчдээ, нөгөө талаас иргэдийнхээ аюулгүй хэрэглээг дэмжсэн том ажлын ард гарлаа гээд тайвширч болохгүй ч тэрээр хэлсэн юм. Мөн энэ хувцас хийхэд Хөдөлмөрийн яамны Хөдөлмөрлөлтийг дэмжих сангаас 17, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас 6 тэрбум төгрөг гаргажээ. Үүнийг олон нийт дүрэмт хувцас хийхийн төлөө их хэмжээний мөнгө зарлагдлаа хэмээж буй. Тэгвэл энэ мөнгийг хий хоосон зараагүй ч салбарын сайд онцолсон. Тухайлбал, дүрэмт хувцасыг худалдаалсан мөнгө нь эргээд Хөдөлмөрийн яамны садн хуримтлагдах болохоор ямар ч асуудалгүй гэсэн юм.
Харин дүрэмт хувцасны тухайд Монголын оёдолчдын нэгдсэн холбооны тэргүүн н.Оюунцэцэг тайлбарлахдаа, “Хүүхдийн дүрэмт хувцас нь үндсэн хослол, нэмэлт хослол гэсэн хэсгээс бүрдэнэ. Үндсэн хослол нь эрэгтэй хүүхдэд хүрэм, өмд байгаа бол эмэгтэй хүүхдэд юбка, жакет аж. Нэмэлт хослол нь сорочка, ноосон цамц байх аж. Энэ нь хүүхдийн хөдөлгөөнийг хорихгүй, чөлөөтэй хөдлөхөд саад учрахгүй. Манай дизайнарууд үүнийг бодолцож хийсэн” гэв.
Мөн сурагчийн шинэ дүрэмт хувцасыг оёход монгол хонины ноосоор хийсэн даавууг ашиглажээ. Энэ даавуу нь угаахад агшихгүйг Монгол нэхмэл компанийн захирал хэлж, хэрэв агшвал авчраад шинийг аваарай гэж олон нийтэд хандан хэлсэн юм.
Засгийн газрын “Бүтээн байгуулалтын цаг”-аар сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэлийн холбогдох хүмүүс мэдээлэл өгсөн юм. Үндэсний шилдэг дизайнеруудын ур хийцээр, дотоодын түүхий эдээр чанарын өндөр түвшинд оёсон 350 шахам мянган дүрэмт хувцас энэ намар сурагчдад очно. Энэ нь ЕБС-ийн нийт сурагчдын 70 хувийг хангах тоо юм. Сурагчдын дүрэмт хувцас оёход дотоодын 100 гаруй үйлдвэр оролцож, 1300 гаруй ажлын байр хадгалагдаж, 100 гаруй ажлын байр шинээр бий болсноос гадна оёдлын үйлдвэрлэгчдээ нэгтгэн кластер зохион байгуулалтад оруулсан нь дараа дараагийн ажлуудыг амжилттай хэрэгжүүлэх суурь боллоо гэж оролцогчид онцоллоо. Дөнгөж ярьж төлөвлөж байсан гурван сарын өмнөхтэй харьцуулахад үйлдвэрлэсэн хувцас нь эзэддээ очиход бэлэн болж буй өнөөдрийг хүртэл хариуцсан яамд, хамтран ажилласан хувийн хэвшлийнхэн аль аль талаасаа сэтгэл гаргаж хурдтай ажилласныг Засгийн газрын тэргүүн тэмдэглэв. Нэг талаас дотоодын үйлдвэрлэгчдээ, нөгөө талаас иргэдийнхээ аюулгүй хэрэглээг дэмжсэн том ажлын ард гарлаа гээд тайвширч болохгүй ч тэрээр хэлсэн юм. Мөн энэ хувцас хийхэд Хөдөлмөрийн яамны Хөдөлмөрлөлтийг дэмжих сангаас 17, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас 6 тэрбум төгрөг гаргажээ. Үүнийг олон нийт дүрэмт хувцас хийхийн төлөө их хэмжээний мөнгө зарлагдлаа хэмээж буй. Тэгвэл энэ мөнгийг хий хоосон зараагүй ч салбарын сайд онцолсон. Тухайлбал, дүрэмт хувцасыг худалдаалсан мөнгө нь эргээд Хөдөлмөрийн яамны садн хуримтлагдах болохоор ямар ч асуудалгүй гэсэн юм.Харин дүрэмт хувцасны тухайд Монголын оёдолчдын нэгдсэн холбооны тэргүүн н.Оюунцэцэг тайлбарлахдаа, “Хүүхдийн дүрэмт хувцас нь үндсэн хослол, нэмэлт хослол гэсэн хэсгээс бүрдэнэ. Үндсэн хослол нь эрэгтэй хүүхдэд хүрэм, өмд байгаа бол эмэгтэй хүүхдэд юбка, жакет аж. Нэмэлт хослол нь сорочка, ноосон цамц байх аж. Энэ нь хүүхдийн хөдөлгөөнийг хорихгүй, чөлөөтэй хөдлөхөд саад учрахгүй. Манай дизайнарууд үүнийг бодолцож хийсэн” гэв.
Мөн сурагчийн шинэ дүрэмт хувцасыг оёход монгол хонины ноосоор хийсэн даавууг ашиглажээ. Энэ даавуу нь угаахад агшихгүйг Монгол нэхмэл компанийн захирал хэлж, хэрэв агшвал авчраад шинийг аваарай гэж олон нийтэд хандан хэлсэн юм.
Б.Гал
0 Сэтгэгдэл
Б.ГАЛ
ЗӨВ ШҮҮ
2013.08.27
























