Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв
“Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав
Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
МАН-ын ужиг өвчин залуучуудад нь халдварлажээ
МАН-ын Шинэчлэлийн хорооны залуус өнөөдөр Ерөнхий сайд Н.Алтанхуягийг 14 хоногийн дотор сайн дураараа огцрохыг шаардаж гэнэ. Тэд үүнийгээ өнгөрсөн нэг жилийн хугацаанд улс орны эдийн засагч хүндэрч, аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж, ард иргэдийн амьдрал доройтож байна гэсэн үндэслэлээр тайлбарлажээ. Энэ хугацаанд бас нүүрсний салбар унаж олон мянган хүн ажилгүй болж байна гэсэн байна. Бас орон сууцны үнэ 10-20 хувиар өсч, оюутны сургалтын төлбөр нэмэгдсэн гээд иргэдийн нуруунд үүрэх ачаа улам их нэмэгдэж байгааг тэд онцолжээ. Ийнхүү иргэдийн нуруунд үүрэх ачаа улам нэмэгдэж байгаа учраас Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцрохыг шаардажээ.
Харин МАН-ын Залуучуудын байгууллага ийм байдал хэрхэн яаж бий болсон, өнгөрсөн 20 жилд МАН энэ улс орныг тэргүүлж байхдаа яаж ажиллаж энэ орныг хэрхэн хөгжүүлсэн, ямар сүрхий байсан, хийгээд Ерөнхий сайд Н.Алтанхуяг тэргүүтэй Засгийн газрыг огцруулаад оронд хэн гарч ирэх, өөрсдөө гараад энэ улс орныг тэргүүлбэл Монгол Улсын эдийн засгийг хэрхэн сэргээж, яаж хэрхэн аварч, сүрхий сайн болгохоо дурдаагүй байна.
Тэд бас шардлагынхаа төгсгөлд “Энэ мэт олон шалтгаан Ерөнхий сайдыг суудлаа тавьж өгөх хангалттай шалтгаан гэж үзэж байна гэсэн байна” гэсэн ч энэ суудлыг нь хэн авах, юу хийх гэж байгаагаа бас дурдаагүй байна.
МАН-ын Шинэчлэлийн хорооны залуус саяхан МАН-ын удирдлагыг огцрохыг шаардаж байсан ч, Бага хурлаараа ахмадууддаа дарамтлуулаад таг чиг болж байсан билээ. Одоо тэд нэг шат ахиад Засгийн газрыг огцрохыг шаардаж байгаа нь энэ.
МАН-ын энэ залуус дараа нь магадгүй Сирийн ерөнхийлөгч Башар Асадыг өмгөөлөөд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг огцрохыг шаардаж, суудлыг нь авна гэж байж ч мэдэх.
Гитлерюгенд...........
МАН-ын Шинэчлэлийн хорооны залуус өнөөдөр Ерөнхий сайд Н.Алтанхуягийг 14 хоногийн дотор сайн дураараа огцрохыг шаардаж гэнэ. Тэд үүнийгээ өнгөрсөн нэг жилийн хугацаанд улс орны эдийн засагч хүндэрч, аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж, ард иргэдийн амьдрал доройтож байна гэсэн үндэслэлээр тайлбарлажээ. Энэ хугацаанд бас нүүрсний салбар унаж олон мянган хүн ажилгүй болж байна гэсэн байна. Бас орон сууцны үнэ 10-20 хувиар өсч, оюутны сургалтын төлбөр нэмэгдсэн гээд иргэдийн нуруунд үүрэх ачаа улам их нэмэгдэж байгааг тэд онцолжээ. Ийнхүү иргэдийн нуруунд үүрэх ачаа улам нэмэгдэж байгаа учраас Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцрохыг шаардажээ. Харин МАН-ын Залуучуудын байгууллага ийм байдал хэрхэн яаж бий болсон, өнгөрсөн 20 жилд МАН энэ улс орныг тэргүүлж байхдаа яаж ажиллаж энэ орныг хэрхэн хөгжүүлсэн, ямар сүрхий байсан, хийгээд Ерөнхий сайд Н.Алтанхуяг тэргүүтэй Засгийн газрыг огцруулаад оронд хэн гарч ирэх, өөрсдөө гараад энэ улс орныг тэргүүлбэл Монгол Улсын эдийн засгийг хэрхэн сэргээж, яаж хэрхэн аварч, сүрхий сайн болгохоо дурдаагүй байна.
Тэд бас шардлагынхаа төгсгөлд “Энэ мэт олон шалтгаан Ерөнхий сайдыг суудлаа тавьж өгөх хангалттай шалтгаан гэж үзэж байна гэсэн байна” гэсэн ч энэ суудлыг нь хэн авах, юу хийх гэж байгаагаа бас дурдаагүй байна.
МАН-ын Шинэчлэлийн хорооны залуус саяхан МАН-ын удирдлагыг огцрохыг шаардаж байсан ч, Бага хурлаараа ахмадууддаа дарамтлуулаад таг чиг болж байсан билээ. Одоо тэд нэг шат ахиад Засгийн газрыг огцрохыг шаардаж байгаа нь энэ.
МАН-ын энэ залуус дараа нь магадгүй Сирийн ерөнхийлөгч Башар Асадыг өмгөөлөөд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг огцрохыг шаардаж, суудлыг нь авна гэж байж ч мэдэх.
0 Сэтгэгдэл
2013.09.04
























