Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
“Хариуцлага, хяналт, хэрэгжилт” цахим хурал боллоо
Яам, агентлагийн удирдлагуудтай сар бүр хийдэг “Хариуцлага, хяналт, хэрэгжилт” цахим хурал боллоо. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч. Сайханбилэг өнгөрсөн долоо хоногт Баянхонгор аймгийг нийслэлтэй холбосон хатуу хучилттай автозамын ажил  дуусч, ашиглалтад хүлээн авсныг, Сайншанд-Чойрын автозамыг хүлээн авахад бэлэн болсныг амжилттай хэрэгжиж байгаа ажлуудын тоонд оруулж нэрлээд, энэ жил нийт 1700 километр зам барьж ашиглалтад оруулах бөгөөд энэ нь сүүлийн дөрвөн жил барьсан нийт замаас 400 километрээр илүү байгааг онцоллоо.  Мөн Амгалангийн дулааны цахилгаан станцыг барих газрыг чөлөөлж дуусаад  барилгын ажил эхэлснийг, 1,2 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй тавдугаар цахилгаан  станцыг барьж босгох компанийг сонгон шалгаруулсныг  сайн ажил болсон гэлээ.
Зургаан аймгийн төвийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбох ажил үндсэндээ амжилттай явж байгаа ч зарим чиглэлд удаашралтай байгааг шүүмжиллээ. Хөвсгөл, Өмнөговийн замын хоёр ч хэсэгт төлөвлөгөөт хугацаанаас хоцорч байгааг хэлээд,  Зам, тээврийн яамны удирдлагууд  дээрх хоёр хэсэгт хүн хүч, хэрэгцээт техникийг нэмэн,  сайтар хяналт тавьж ажиллахыг үүрэг болголоо.
УИХ-ын ээлжит бус чуулганд Засгийн газраас оруулж хэлэлцүүлэх “Хөрөнгө оруулалтын тухай” хуулийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга танилцууллаа. Энэ хуулийн үндсэн зарчим нь төрийн өмчийн 51-ээс дээш хувь эзэмшсэн гадаадын компани монгол улсад хөрөнгө оруулахаар ирвэл зөвшөөрөл олгоно.  Бусад бүх салбарын хувийн хөрөнгө оруулалтад зөвшөөрлийн биш бүртгэлийн тогтолцоо үйлчлэх, хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчин, татварын орчин тогтвортой байхаар хуульчлахаар бэлтгэж байна гэж танилцууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан