Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Оюу толгойн ТУЗ солигдлоо
Оюу толгойн монголын талын удирдлагууд бүгд солигдлоо. Төрийн өмчит “Эрдэнэс Оюу толгой” компани Төлөөлөн удирдах зөвлөлийн /ТУЗ/ шинээр томилсон гурван гишүүнийхээ нэрийг  хөрөнгө оруулагч тал “Рио Тинто”, “Туркойз Хилл” компанид өчигдөр албан ёсоор танилцуулжээ. Шинээр томилогдох гишүүд нь “Эрдэнэс МГЛ” компанийн дэд захирал Г.Тэмүүлэн, “Эрдэнэс Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирал Да.Ганболд, Уул уурхайн яамны стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулуу нар аж.
“Оюу толгой” компанийн ТУЗ-д Монголын талыг төлөөлж байгаа Ч.Ганболд, П.Цагаан нар ТУЗ-ийн гишүүнээс огцрох өргөдлөө өгөөд байсан юм. Харин Н.Багабанди өргөдлөө хараахан өгөөгүй гэнэ. Урьд нь “Эрдэнэс Оюу толгой”-н гүйцэтгэх захирал Ц.Сэдваанчиг “Рио Тинто”-д далд уурхайн хөрөнгө оруулалтын талаар захидал илгээсэн нь албан тушаалаа өгөх шалтгаан болсон билээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан