Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Аймгийн төвийг хот болгоход төлөвлөлт чухал
Өнөөдөр болсон аймгуудын удирдлагатай хийсэн цахим хурлын эхэнд Ерөнхий сайд өнгөрсөн нэг жилийн дотор 16 аймагт очиж ажилласнаа хэлээд аймгуудын удирдлагуудад иргэддээ ойртож, тэдэнд чиглэсэн бодлого барьж, шинэлэг байдлаар ажиллах гэсэн нийтлэг эрмэлзлэл байгааг сайшаалаа.  
Шинэчлэлийн Засгийн газраас барьж байгаа аймгийн төв бүрийг хот болгох бодлогын хүрээнд аймгийн төвийн ерөнхий төлөвлөгөөг нэн даруй хийж дуусгах шаардлагатай байгааг онцлоод аймаг болгонд 1000 айлын орон сууц барих газраа бэлдээд, инженерийн шугам сүлжээ барих тооцоогоо гаргаад хандвал Засгийн газар дэмжихэд бэлэн гэлээ.
Аймгийн төвүүдэд дулааны станц барих ажлыг нэгдсэн загвар, стандартаар ирэх жил эхлүүлнэ. Аймгуудын цэвэрлэх байгууламж цаашдаа ямар байх стандарт боловсруулаад ажиллаж байна. Энэ бүхнийг хийж аймгийн төвүүдийг хотын хэмжээнд аваачихад та бүхний  зүгээс хийх хамгийн чухал ажил бол орон нутгийн онцлогт тохирсон төлөвлөлт гэдгийг анхаарууллаа. Эхнээсээ төлөвлөлтөө сайн  хийвэл Баруун-Урт хотын адил инженерийн шугам сүлжээ, зам, талбайгаа зөв шийдэж болно гээд  төлөвөлтийн ажлыг аймгийн удирдлагууд өөрсдөө гардаж, Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурийн жишгээр хийхийг үүрэг болголоо.  
 Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногт Баянхонгор аймагт ажиллахдаа “Шинэ сум” төсөл хэрэгжүүлж байгаа Баянлиг сумын барилгуудын ажилтай танилцсанаа хэлээд цаашид цэвэр, бохир ус, цахилгаан, дулааны асуудлыг бүрэн шийдсэн “Шинэ сум”-ын ажилд аймаг, сумын дэмжлэг оролцоо чухал байна гэлээ.
Баянхонгор аймагт хайрга буталж, бетон зуурмаг хийдэг үйлдвэр байгуулсан байна. Аймгууд ийм санаачлагыг бодлогоор дэмжээд  хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлж, стандартын шаардлага хангасан барилгын материалын үйлдвэрийг орон нутагт   байгуулвал ирэх хавраас баригдаж эхлэх 1000 айлын орон сууцны барилгыг босгоход ихээхэн түлхэц болно гэдгийг санууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан