Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Г.Уянга Чингэлтэй дүүргийн хороодын удирдлагуудтай уулзлаа

УИХ-ын гишүүн Г.Уянга Чингэлтэй дүүргийн хороодын Засаг дарга нар болон нийгмийн ажилтнуудыг ажил хэрэгч “Өглөөний цай”-нд урьж, хороодын нийгэм, эдийн засгийн байдал, тулгамдсан асуудлаар чөлөөт ярилцлага өрнүүллээ. Уулзалт “Rock Sugar” ресторанд болсон бөгөөд илэн далангүй халуун дотно яриагаар өрнөсөн юм.

Чингэлтэй дүүрэг нь хүн ам ихтэй, нийслэлийн томоохон дүүргийн нэг бөгөөд ажилгүйдэл, ядуурал ихтэйд тооцогддог. Г.Уянга гишүүний хувьд тус дүүргээс ялалт байгуулан Их хуралд төлөөлөл болон сонгогдсон. Энэ утгаараа сонгогчдын ажил амьдралд үлдэцтэй хуулиудыг санаачлан батлуулах, тойрогт тулгамдсан асуудлыг шат шатандаа хамтдаа шийдэх гарцуудын талаар ярилцлаа. Мөн “Түгээлэн ундарга” ТББ болон “My key” гадаад хэлний  сургалтын төвтэй хамтран дүүргийнхээ амьдралын боломж тааруу өрхүүдийн хэлний авьяастай 30 хүүхдийг англи хэлний нэг жилийн сургалтанд хамруулах ажлыг дэмжиж байгаагаа дуулгалаа. Уг төслийг “Түгээлэн ундарга” ТББ болон “My key” сургалтын төвөөс хэрэгжүүлэх бөгөөд нийслэлийн Чингэлтэй дүүргийн хороод тус бүрээс 10, 10 хүүхэд сонгон авч тэдгээрээс сонгон шалгаруулалт хийх юм. Тэдгээр 30 хүүхэд Чингэлтэй дүүргийн ирээдүй болсон сурагчдыг төлөөлөн дүүргийнхээ олон сайн үйлсэд гар бие оролцох, англи хэлийг эзэмших, цаашид гадаадын их, дээд сургуульд элсэн суралцах боломжтой болох юм.

Уулзалтын үеэр хороодын удирдлагууд хорооныхоо нийгэм, эдийн засгийн байдал болон тулгамдаж буй асуудлыг тойргийнхоо гишүүнд уламжиллаа. Чингэлтэй дүүргийн ихэнх хороо цэцэрлэг, сургуульгүй, зарим хороонд цогцолбор байр байхгүй байгааг тэд мөн уламжилж байв. Үүнээс гадна хэт их улстөржиж, намчирхсан байдал дүүрэг, нийслэл дээр гарч хороодын хөгжлөөс хойш татаж байгааг ч илэн далангүй дуулгаж байсан юм. Мөн газрын тухай хуулийг эргэж харах, гэр бүлийн төлөвшлийн асуудлаар эмэгтэй гишүүдийг уриалан хамтран ажиллах зэрэг хэд хэдэн хуулийн төслийг санаачлахыг уламжиллаа.
Уулзалтын төгсгөлд УИХ-ын гишүүн Г.Уянгад хороодын дарга нар анхан шатны нэгждээ анхаарал тавьж байгаад талархсанаа илэрхийлсэн бөгөөд гишүүн энэ есдүгээр сарын 16-наас эхлэн тойргийнхоо сонгогчидтой шат дараалан уулзаж хороодын ажлын гүнд орж ажиллана гэдгээ дуулгасан юм.

0 Сэтгэгдэл
Àìüäðàëûí áîëîìæ ìóóòàé ÷ ç¿òãýëòýé õ¿¿õä¿¿äèéã ¿íý òºëáºðã¿é ñóðãàíà ãýäýã òààëàãäàæ áàéíà. Ýíý òºñ뺺 ¿ðãýëæë¿¿ëýýðýé.
Хамгийн их уншсан