Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
“Ерөнхий сайдын 30 минут” Чойр-Сайншандын замд болов
Долоо хоног бүрийн пүрэв гаригт зохион байгуулдаг “Ерөнхий сайдын 30 минут” уулзалт ярилцлага  Улаанбаатар-Сайншандын  автозамын  325 дахь километрт боллоо.  Монголын  Мянганы сорилтын сангийн  Автозамын төслийн хүрээнд барьж ашиглалтанд оруулсан Чойр Сайншанд чиглэлийн 176,4 км замын нээлтэд оролцох үеэрээ Ерөнхий сайд сэтгүүлчдэд мэдээлэл хийж, асуултад хариуллаа.
Шинэчлэлийн Засгийн газар энэ жил зургаан аймгийн төвийг хатуу хучилттай авто замаар холбох зорилтын хүрээнд өнгөрсөн долоо хоногт Баянхонгор аймгийн автозамыг хүлээн авсан. Өнөөдөр Дорноговь аймаг Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбогдож байна. Энэ бол зөвхөн Улаанбаатар-Дорноговийн зам биш ОХУ, БНХАУ-ыг холбосон Монголын босоо тэнхлэгийн автозамын нэгэн чухал хэсэг гэдгээрээ ач холбогдолтой гэж уулзалтын эхэнд Ерөнхий сайд онцоллоо.
Засгийн газар экспортын орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой ажлууд хийж байна. Өнөөдөр Таван толгойд Баруун Цанхийн ордыг олборлож эхэллээ. Баруун Цанхиас энэ жил хоёроос гурван сая тонн нүүрс нэмж олборлоод экспортонд гаргаж валютын орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч байна гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан