Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
УИХ-ын дарга З.Энхболд ”Тавантолгой”-н ажилтай танилцаж байна
Улсын Их Хурлын дарга З.Энхболд “Энержи ресурс” ХХК болон “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн уурхайн үйл ажиллагаатай газар дээр нь танилцахаар өнөөдөр Өмнөговь аймгийг зорилоо.
Улсын Их Хурлын даргын захирамжийн дагуу энэ сарын 16-27-ны өдрүүдэд хуралдахаар зарлагдсан Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар Хөрөнгө оруулалтын тухай, Хөрөнгө оруулалтын сангийн тухай, Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төслүүд, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.
   Иймээс Улсын Их Хурлын дарга дээрх хуулийн төслүүдтэй холбогдуулан орон нутгийн иргэд сонгогчдын санал бодлыг сонсож, ашигт малтмал, хөрөнгө оруулалтын асуудлыг хэрхэн шийдвэрлэх боломжтойг газар дээр нь үзэж танилцах юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан