Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв
“Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав
Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн барив
УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл Засгийн газраас санаачлан боловсруулсан Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа.
Соёлын өвийг хамгаалах тухай хуулийг анх 2001 онд баталснаас хойш уг хуульд дөрвөн удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Гэвч манай улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенциудын үзэл санаа, үндсэн зарчимд нийцүүлэн уг хуулийг өөрчлөх зайлшгүй шаардлага бий болсон байна. Тухайлахад уг хуулийн зохицуулалт нь соёлын өвийг бүрэн хамгаалах шаардлагыг хангаж чадаагүйгээс эртний булш, хиргисүүрийг шунахайн зорилгоор ухаж сүйтгэх, тонон дээрэмдэх, музей, сүм хийдийн үзмэр, эд зүйлсийг хулгайлах, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх зэрэг зөрчил нэмэгдсээр байгаа аж. Түүнчлэн соёлын өвийг үрэгдүүлж устгасан этгээдэд хүлээлгэх хариуцлага, хяналтын тогтолцоо сул, биет бус өвийг өвлөн уламжлагчийн үнэлэмж доогуур, төрийн дэмжлэг туслалцаа дутмаг байгааг өөрчилж, түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгох үүднээс хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулснаа салбарын сайд хэллээ.
Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 13 бүлэг, 59 зүйлтэй юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл Засгийн газраас санаачлан боловсруулсан Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа.Соёлын өвийг хамгаалах тухай хуулийг анх 2001 онд баталснаас хойш уг хуульд дөрвөн удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Гэвч манай улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенциудын үзэл санаа, үндсэн зарчимд нийцүүлэн уг хуулийг өөрчлөх зайлшгүй шаардлага бий болсон байна. Тухайлахад уг хуулийн зохицуулалт нь соёлын өвийг бүрэн хамгаалах шаардлагыг хангаж чадаагүйгээс эртний булш, хиргисүүрийг шунахайн зорилгоор ухаж сүйтгэх, тонон дээрэмдэх, музей, сүм хийдийн үзмэр, эд зүйлсийг хулгайлах, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх зэрэг зөрчил нэмэгдсээр байгаа аж. Түүнчлэн соёлын өвийг үрэгдүүлж устгасан этгээдэд хүлээлгэх хариуцлага, хяналтын тогтолцоо сул, биет бус өвийг өвлөн уламжлагчийн үнэлэмж доогуур, төрийн дэмжлэг туслалцаа дутмаг байгааг өөрчилж, түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгох үүднээс хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулснаа салбарын сайд хэллээ.
Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 13 бүлэг, 59 зүйлтэй юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
0 Сэтгэгдэл
























