Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв
“Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав
Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
УИХ-ын Тамгын газар ”Ахмадад ээлтэй байгууллага” өргөмжлөл хүртлээ
Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар “Ахмадад ээлттэй
байгууллага” хүндэт өргөмжлөлийг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий
нарийн бичгийн дарга Б.Болдбаатарт өнөөдөр /2013.09.18/ гардуулав.
Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлж, ахмад буурлууддаа байнгын анхаарал халамж тавьж нэмэгдэл тэтгэвэр тогтоох, мөнгөн тусламж тэтгэмж олгох, өрхийн орлогыг нь нэмэгдүүлэх, чөлөөт цагийг ая тухтай өнгөрүүлэх, эрүүл мэндийн үзлэг, эмчилгээ, сувилгаа, амралт аялалд хамруулах зэрэг олон талын арга хэмжээг тогтмолжуулж, ахмадын сангийн үйл ажиллагааг идэвхжүүлж байгааг үнэлж энэхүү өргөмжлөлийг хүртээсэн байна.
Улсын Их Хурлын Тамгын газар ахмадын хорооныхоо ажлыг байнга дэмжиж, ахмадуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, дэмжлэг туслалцаа үзүүлэхэд ихээхэн анхаардаг, үүний ачаар Тамгын газрын ахмадын хороо нь бусад төрийн байгууллагад үлгэр дуурайл болохуйцоор ажилладгийг Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч энэ үеэр онцлов.
Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар хэлэхдээ, манай ахмадын хороонд үе үеийн УИХ-ын гишүүд, төр, нийгмийн зүтгэлтнүүд бүртгэлтэй байдаг. Тамгын газар ахмадын хорооны үйл ажиллагааг байнга дэмжиж, бүх талын туслалцаа үзүүлэхэд анхаардаг. Ахмадын сангийн дүрэмдээ саяхан өөрчлөлт оруулж, ахмадуудад үзүүлэх тусламж дэмжлэгийн хүрээг өргөжүүлэхээр болсон. Мөн ахмадын хороотойгоо хамтран ахмад настнуудаа зохион байгуулалтад оруулж УИХ-д зөвлөх ажлыг эхлүүлээд байна гэлээ.
Яамд, төрийн байгууллагуудын дэргэдэх ахмадын хороодын төлөөллийг УИХ-ын Тамгын газрын ахмадын хорооны ажлын туршлагатай танилцуулах ажлыг хоёр тал хамтран зохион байгуулахаар энэ үеэр тохиролцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар “Ахмадад ээлттэй
байгууллага” хүндэт өргөмжлөлийг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий
нарийн бичгийн дарга Б.Болдбаатарт өнөөдөр /2013.09.18/ гардуулав.Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлж, ахмад буурлууддаа байнгын анхаарал халамж тавьж нэмэгдэл тэтгэвэр тогтоох, мөнгөн тусламж тэтгэмж олгох, өрхийн орлогыг нь нэмэгдүүлэх, чөлөөт цагийг ая тухтай өнгөрүүлэх, эрүүл мэндийн үзлэг, эмчилгээ, сувилгаа, амралт аялалд хамруулах зэрэг олон талын арга хэмжээг тогтмолжуулж, ахмадын сангийн үйл ажиллагааг идэвхжүүлж байгааг үнэлж энэхүү өргөмжлөлийг хүртээсэн байна.

0 Сэтгэгдэл