Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин хуулийн төсөл өргөн барив
УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд  Х.Тэмүүжин Засгийн газраас санаачлан боловсруулсан Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болон Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа. Салбарын сайд хэлэхдээ “Төсвийн тухай хуулийн  14-р зүйлийн 14.1.10-т “Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч тухайн шүүхийн төсвийн” гэж, Шүүхийн захиргааны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.17-д”  Ерөнхий зөвлөлийн дарга нь ажлын алба, аймаг, нийслэл, сум, сум дундын, дүүргийн болон дагнасан шүүхийн төсвийн ерөнхийлөн захирагч байна” гэж тус тус заасан нь шүүхийн нэгдмэл байх зарчим, шүүхийн захиргааны чиг үүргийг шүүн шийдвэрлэх үйл ажиллагаанаас тусгаарлахад чиглэсэн шүүхийн шинэтгэлийн гол үзэл баримтлалтай нийцэхгүй байгаа зөрчлийг арилгах үүднээс Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан” гэлээ. Уг хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын үндсэн хуультай нийцэхгүй байгаа Шүүхийн захиргааны тухай болон Монгол Улсын шүүхийн тухай хуулийн зөрчил арилахаас гадна шүүхийн захиргаа, шүүн шийдвэрлэх ажил бүрэн тусгаарлагдаж, шүүхийн төсвийг төлөвлөх, батлуулах, хэрэгжүүлэх, хянах чиг үүрэг дэх зөрчилдөөн арилах ач холбогдолтой гэж үзжээ. Шүүх байгуулах тухай хуульд нийслэлийн төвийн 6 дүүргийг 2 бүсэд хуваан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхүүдийг нэгтгэн зүүн бүс, Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүргийн шүүхүүдийг нэгтгэн баруун бүс гэж хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх харьяаллыг тогтоон шүүхүүдийн байрших газрын нэрийг зөвхөн Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг гэж тогтоосон нь шинээр өөрчлөн байгуулагдах шүүхүүдийг байршуулахаар шүүхүүдийн байрны нутаг дэвсгэрийн харьяаллаас шалтгаалан Шүүх байгуулах тухай хуулийн зарим зүйл заалтыг зөрчих нөхцөл байдал үүсч байгааг салбарын сайд хэллээ. Иймд Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах замаар дээрх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэн энэхүү хуулийн төслийг боловсруулжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан