Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
С.Баяр хилийн дээс алхах эрхгүй болсон уу
Улс төрөөс бүрэн хөндийрсөн гэдгээ “Улс төрийн амьдрал бүрэн дүүрэн, дүүрэн хаазтай ч гэмээр юм уу даа оролцох боломжгүй л болсон юм бол тэр хавьд сүүтэгнэж, өдөр хоногоо барж байх хэрэггүй” хэмээн Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн би энд чинь өрсөлдөхгүй ээ, би улс төрөөс хөндийрсөн хүн  гэдгээ хэлээд Сонгогчийн байр сууринаас оролцоод өнгөрсөн Ерөнхий сайд асан С.Баяр намын бага хурлынхаа өмнөхөн гарч ирсэн нь олон хүнийг алмайруулсан гэхэд хилсдэхгүй. Тэрээр сүүлийн хэдэн сар ямар ч байсан эх орондоо байгаа аж. Албан бус эх сурвалжийн мэдээгээр түүнийг хилийн дээс алхахыг нь шууд хориглоогүй ч холбогдох газраас ийм хүсэлт тавьсан бололтой.  Чухам ямар хэргээр, яагаад шалгах гээд байгаа тухай мэдээлэл одоогоор алга.
УИХ-ын гишүүнээр дөнгөж сонгогдохдоо 5,3 сая төгрөг байсан орлого нь Ерөнхий сайдын алба хашаад жил гаруй болсны дараахан 20 дахин өсч 109 саяд хүрсэн байдаг. Мөн “Гэрээ сайн болсон, улс төрийн болоод бусад бүх хариуцлагыг бид хүлээхэд бэлэн” хэмээн ам гарсан Оюу толгойн гэрээ нь чухам яагаад өнөөдрийн байдалд хүргэв, үүний хариуцлагыг хэнд үүрүүлэх ёстой вэ гэх зэрэг олон асуултын хариуг зөвхөн түүнээс эрэх нь дамжиггүй учраас хилийн дээс алхах эрхийг нь хязгаарлахад гайхаад байх зүйлгүй л бололтой.
0 Сэтгэгдэл
ашгүй дээ улсаа худалдсан иргэдээ алсан нөхөрт ялыг нь өг.
Хамгийн их уншсан