Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ
Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа
Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг шуурхайлахад Засгийн газар дэмжлэг үзүүлнэ
ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗАР, КОНРОД АДЕЙНАУРЫН САН, ЗАВХАН АЙМГИЙН ЗДТГ ХАМТРАН ТӨРИЙН АЛБА ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
ЧАЙНА ЭНЕРЖИ ГРУПП БОЛОН "МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ" ТӨХК-ИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАР ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
Ерөнхийлөгч “Хөгжиж буй ардчилсан орнууд дахь Иргэний нийгмийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлэгт оролцлоо
Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганд оролцох хөтөлбөрийнхөө хүрээнд “Хөгжиж буй ардчилсан орнууд дахь Иргэний нийгмийн оролцоо” сэдэвтхэлэлцүүлгийг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Жан Элиассон нарын хамтаар удирдаж хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлэгт НҮБ дэх Ардчилсан орнуудын бүлгийн /НҮБ-ын Ардчиллын бүлгийн/ улс орны төр, засгийн тэргүүнүүд болонөндөр хэмжээний зочид оролцсон ба Монголын талаас Гадаад харилцааны сайд Л.Болд, Ерөнхийлөгчийн Гадаад бодлого, үндэсний аюулгүй байдлын зөвлөх Л.Пүрэвсүрэн, албаны бусад хүмүүс байлцлаа.
Тус хэлэлцүүлгийг нээж АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама хэлсэн үгэндээ “Олон Улсад иргэний нийгэм гэдгийг хүмүүс хамтран нэгдэж, үзэл бодлын хүрээгээрээ өөрсдөө зохион байгуулагдахыг хэлдэг. Харин Монгол Улс иргэний нийгмийн байгууллагуудыг хязгаарлалгүйгээр бүртгэж, дуу хоолойг сонсож чаддаг учраас энэ удаагийн хэлэлцүүлэгт Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг урьж өөрийн орны туршлагаасаа хуваалцахыг хүссэн юм” хэмээгээд “Иргэний нийгэм нь хувь хүний эрх ашгийг хамгаалж байдаг. Төр бол нийтийн эрх ашгийг хамгаалж байдаг. Энэ хоёр нөхцөлдөж байж сая жинхэнэ зөв нийгэм төлөвшинө” гэлээ. Мөн Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг Монгол Улс сүүлийн хоёр жил даргалж байгаад тус нийгэмлэгийн Сайд нарын долдугаар бага хурлыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсанд баяр хүргэлээ.

Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж чуулганд оролцогчдод хандан Ардчиллыг хөгжүүлэхэд иргэний нийгмийн байгууллагууд чухал үүрэгтэй. Цөөнхийн эрх чөлөөг хааж боомилдог, санаа бодлоо илэрхийлэх боломжийг хязгаарладаг, ялгаварлан гадуурхдаг. Төр иргэний нийгэмд халдан довтолдог. Иргэний нийгмийн байгууллагууд харин ийм өмгөөлөл хамгаалал эрсэнд нь тус болдог. Иргэний нийгэм гэдэг чухамдаа ардчилал гэсэн үг. Идэвхтэй иргэдийн оролцоо улс үндэстний хөгжил цэцэглэлд авъяас чадвар, эрч хүч нэмдэг. Миний бие АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан хатагтай Хиллари Клинтоны хамт өнгөрөгч оны долдугаар сард Улаанбаатар хотноо ардчилал өндөр хөгжсөн болон шинэ хөгжиж байгаа улс орнуудын удирдагчдыг өөр хооронд нь холбох, арга туршлагаа солилцох цахим индэр- ЛЕНД гэдэг сүлжээг байгуулсан. Бид энэхүү амжилтаа бататгаж, нээлттэй төр гэдэг санаачлагыг урагшуулах болно. Монгол Улс АОХН- нэгдсэн хөтөлбөрийг бүрэн дүүрэн дэмждэг. Иргэний нийгмүүд бол бид бүгдийн түнш юм” хэмээн хэлсэн юм.

Хөгжиж буй орнуудын хувьд иргэний нийгэм цэцэглэн хөгжиж тааламжтай орчин бүрдүүлэх нь чухал гэдгийг хэлэлцүүлэгт оролцогчид дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрлөө.

Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганд оролцох хөтөлбөрийнхөө хүрээнд “Хөгжиж буй ардчилсан орнууд дахь Иргэний нийгмийн оролцоо” сэдэвтхэлэлцүүлгийг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Жан Элиассон нарын хамтаар удирдаж хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлэгт НҮБ дэх Ардчилсан орнуудын бүлгийн /НҮБ-ын Ардчиллын бүлгийн/ улс орны төр, засгийн тэргүүнүүд болонөндөр хэмжээний зочид оролцсон ба Монголын талаас Гадаад харилцааны сайд Л.Болд, Ерөнхийлөгчийн Гадаад бодлого, үндэсний аюулгүй байдлын зөвлөх Л.Пүрэвсүрэн, албаны бусад хүмүүс байлцлаа. Тус хэлэлцүүлгийг нээж АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама хэлсэн үгэндээ “Олон Улсад иргэний нийгэм гэдгийг хүмүүс хамтран нэгдэж, үзэл бодлын хүрээгээрээ өөрсдөө зохион байгуулагдахыг хэлдэг. Харин Монгол Улс иргэний нийгмийн байгууллагуудыг хязгаарлалгүйгээр бүртгэж, дуу хоолойг сонсож чаддаг учраас энэ удаагийн хэлэлцүүлэгт Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг урьж өөрийн орны туршлагаасаа хуваалцахыг хүссэн юм” хэмээгээд “Иргэний нийгэм нь хувь хүний эрх ашгийг хамгаалж байдаг. Төр бол нийтийн эрх ашгийг хамгаалж байдаг. Энэ хоёр нөхцөлдөж байж сая жинхэнэ зөв нийгэм төлөвшинө” гэлээ. Мөн Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг Монгол Улс сүүлийн хоёр жил даргалж байгаад тус нийгэмлэгийн Сайд нарын долдугаар бага хурлыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсанд баяр хүргэлээ.

0 Сэтгэгдэл