Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв
“Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав
Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Өршөөлийн хууль батлагдвал 3000 хүн суллагдаж, 12 тэрбум төгрөг хэмнэнэ
УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар “Өршөөлийн тухай хууль” санаачилснаа сэтгүүлчдэд мэдээллэв. Өнөөдөр Монгол Улсад 8000 гаруй хоригдол хорих ангиудад ял эдэлж байгаа нь байр савандаа багтахгүй байдалд хүрээд байгаа аж. Тиймээс энэ хуулийг санаачлах шаардлага байгаа гэнэн. Эл хуулийн төслийг өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн санаачлан боловсруулж, хаврын чуулганд өргөн барьж хэлэлцүүлэх гэсэн ч амжаагүй учир намрын чуулганаар хэлэлцүүлэхээр болжээ. Хууль санаачлахад УИХ-ын гишүүдийн олонхи нь дэмжин оролцжээ. Тэрчлэн хуульч, судлаач, эрдэмтдийн саналыг энэ хуулийн төсөлд шингээсэн нь хууль нэлээд чамбайрсан гэдгийг хууль санаачлагч Ц.Оюунбаатар хэлсэн юм.
Өмнө нь энэ хуулийг Ерөнхийлөгч, Засгийн газрын зүгээс УИХ-д өргөн мэдүүлж хэлэлцүүлдэг байсан бол энэ удаа УИХ-ын жирийн гишүүд санаачилж байгаагаараа онцлогтой гэнэ.
Мөн энэ хуулийг боловсруулахдаа өмнө нь хэрэглэгдэж байсан хуулиас сайн зүйлийг нь авч, өмнөх хуулийн муу зүйлүүдийг засч залруулах байдлаар боловсруулсан гэдгийг хэлж байв.
Ийнхүү энэ хуулийг баталсанаар 3000 гаруй хүн шоронгоос өршөөлөөр суллагдаж, улсын төсвөөс 12 тэрбум төгрөгийг хэмнэнэ гэдгийг хууль санаачлагч гишүүд хэлж байлаа. Хууль батлагдаж хүмүүсийн олноор нь суллагдахаар нь зүгээр орхихгүй, тэднийг ажлын байртай болгох талаар нь анхаарч, дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэх баталгааг өөрсдөөр нь бичгийн хэлбэрээр авах юм байна. Энэ асуудлыг хуульд тусгаагүй ч журам хэлбэрээр хэрэгжүүлж болно гэсэн юм.
ЗӨВ ЗӨВ
zaza ne imerhuu odoo urshuuld unheeriin samsargui uildsen ali esvel umheeriin uur etheediin buruugas bolj horgdaj bga nuhduudiig l sullah ni zuv bolbuu gj bodoj bn
УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар “Өршөөлийн тухай хууль” санаачилснаа сэтгүүлчдэд мэдээллэв. Өнөөдөр Монгол Улсад 8000 гаруй хоригдол хорих ангиудад ял эдэлж байгаа нь байр савандаа багтахгүй байдалд хүрээд байгаа аж. Тиймээс энэ хуулийг санаачлах шаардлага байгаа гэнэн. Эл хуулийн төслийг өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн санаачлан боловсруулж, хаврын чуулганд өргөн барьж хэлэлцүүлэх гэсэн ч амжаагүй учир намрын чуулганаар хэлэлцүүлэхээр болжээ. Хууль санаачлахад УИХ-ын гишүүдийн олонхи нь дэмжин оролцжээ. Тэрчлэн хуульч, судлаач, эрдэмтдийн саналыг энэ хуулийн төсөлд шингээсэн нь хууль нэлээд чамбайрсан гэдгийг хууль санаачлагч Ц.Оюунбаатар хэлсэн юм.Өмнө нь энэ хуулийг Ерөнхийлөгч, Засгийн газрын зүгээс УИХ-д өргөн мэдүүлж хэлэлцүүлдэг байсан бол энэ удаа УИХ-ын жирийн гишүүд санаачилж байгаагаараа онцлогтой гэнэ.
Мөн энэ хуулийг боловсруулахдаа өмнө нь хэрэглэгдэж байсан хуулиас сайн зүйлийг нь авч, өмнөх хуулийн муу зүйлүүдийг засч залруулах байдлаар боловсруулсан гэдгийг хэлж байв.
Ийнхүү энэ хуулийг баталсанаар 3000 гаруй хүн шоронгоос өршөөлөөр суллагдаж, улсын төсвөөс 12 тэрбум төгрөгийг хэмнэнэ гэдгийг хууль санаачлагч гишүүд хэлж байлаа. Хууль батлагдаж хүмүүсийн олноор нь суллагдахаар нь зүгээр орхихгүй, тэднийг ажлын байртай болгох талаар нь анхаарч, дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэх баталгааг өөрсдөөр нь бичгийн хэлбэрээр авах юм байна. Энэ асуудлыг хуульд тусгаагүй ч журам хэлбэрээр хэрэгжүүлж болно гэсэн юм.
0 Сэтгэгдэл
Tanhil
Orshooliin huuli batlagdval olon eejiin eleg devteh baih da hoorhii ter olon saikhan zaluus tend horigdoj baisnaas ger buliinhee toloo hodolmorlood yavj bsna ni deer shu de
2014.06.18
2013.09.25
2013.09.24
























