Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв
“Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав
Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
САЙХАН СЭТГЭЛИЙН ӨГЛӨГИЙГ ЕРӨНХИЙ САЙД БУУХИАЛЛАА
Сэтгүүлч Б.Эрдэнэцогт Энэтхэг улсад элэг солиулах мэс засалд амжилттай ороод буй. Үзэг нэгт нөхөд, сайхан сэтгэлт хүмүүсийн ачаар мэс заслын төлбөр цугларч, мөн Б.Эрдэнэцогтын төрсөн эгчийн нөхрийн дүү нь элэгнээсээ өгч, донор болсон учраас хагалгаанд орох эрх нээгдсэн билээ. Мэс засал амжилттай болоод өнөөдөр таван өдөр болж байгаа. Одоогоор биеийн байдал хэвийн байгаа бөгөөд өнөөдрөөс энгийн тасагт шилжих аж. Харин донорын хувьд мэс заслын дараагийн өдрөөс энгийн тасагт шилжсэн бол өчигдөр ээжтэйгээ утсаар ярьсан байна.
Түүний ээж Б.Баасанжаргал эгчтэй уулзахад “Сүүлийн хэдэн сар эгч нь амраагүйгээрээ амарлаа. Хүүтэйгээ үлдсэн гэж бодохоор л хамаг сэтгэл минь амарч, ядаргаа тайлагдах шиг болох юм. Одоо хүүгээ ирэхийг хүлээх л үлдлээ” гэсэн юм. Тэрээр хандив цуглуулан бидэнтэй хамт явахдаа хөл, гар нь хавагнан, даралт нь ихэссэн байсан. Тэгвэл одоо тэрээр энэ бүх зовиураа мартан гялалзаж байна. Эртний нэгэн домогт хүүгээ алдсан эх хүний үс нэг шөнийн дотор цайрсан тухай өгүүлдэг. Яг л үүний адилаар эх хүний амь үрийнхтэйгээ хүйн холбоотой байдаг аж.
Ингээд мэс засал амжилттай болсон ч цаашид хэр удаан Энэтхэгт эмчлүүлэх нь тодорхойгүй байгаа учраас зардал мөнгө, буцаж ирэх зардал гээд багагүй мөнгө хэрэгтэй байгаа. Гэхдээ Б.Баасанжаргал эгч хүүгээ аварсандаа баярлаж буй учраас тэр зардалыг хэн нэгнээс гуйж чадахгүй байгаа ч юмны учир ойлгодог сайхан сэтгэлт хүмүүс хандивын гараа сунгасаар л байна.
Өчигдөр Монгол Улсын Ерөнхий сайд Б.Баасанжаргал эгчийг Төрийн ордонд хүлээн авч уулзаад сайхан сэтгэлийн хандив өргөв. Мөн Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас сэтгэлийн хандив өгсөн юм. Ингээд тун удахгүй бид “Эрдэнэцогт мэдээлж байна” гэдэг үгийг сонсох нь.
Сэтгүүлч Б.Эрдэнэцогт Энэтхэг улсад элэг солиулах мэс засалд амжилттай ороод буй. Үзэг нэгт нөхөд, сайхан сэтгэлт хүмүүсийн ачаар мэс заслын төлбөр цугларч, мөн Б.Эрдэнэцогтын төрсөн эгчийн нөхрийн дүү нь элэгнээсээ өгч, донор болсон учраас хагалгаанд орох эрх нээгдсэн билээ. Мэс засал амжилттай болоод өнөөдөр таван өдөр болж байгаа. Одоогоор биеийн байдал хэвийн байгаа бөгөөд өнөөдрөөс энгийн тасагт шилжих аж. Харин донорын хувьд мэс заслын дараагийн өдрөөс энгийн тасагт шилжсэн бол өчигдөр ээжтэйгээ утсаар ярьсан байна. Түүний ээж Б.Баасанжаргал эгчтэй уулзахад “Сүүлийн хэдэн сар эгч нь амраагүйгээрээ амарлаа. Хүүтэйгээ үлдсэн гэж бодохоор л хамаг сэтгэл минь амарч, ядаргаа тайлагдах шиг болох юм. Одоо хүүгээ ирэхийг хүлээх л үлдлээ” гэсэн юм. Тэрээр хандив цуглуулан бидэнтэй хамт явахдаа хөл, гар нь хавагнан, даралт нь ихэссэн байсан. Тэгвэл одоо тэрээр энэ бүх зовиураа мартан гялалзаж байна. Эртний нэгэн домогт хүүгээ алдсан эх хүний үс нэг шөнийн дотор цайрсан тухай өгүүлдэг. Яг л үүний адилаар эх хүний амь үрийнхтэйгээ хүйн холбоотой байдаг аж.
Ингээд мэс засал амжилттай болсон ч цаашид хэр удаан Энэтхэгт эмчлүүлэх нь тодорхойгүй байгаа учраас зардал мөнгө, буцаж ирэх зардал гээд багагүй мөнгө хэрэгтэй байгаа. Гэхдээ Б.Баасанжаргал эгч хүүгээ аварсандаа баярлаж буй учраас тэр зардалыг хэн нэгнээс гуйж чадахгүй байгаа ч юмны учир ойлгодог сайхан сэтгэлт хүмүүс хандивын гараа сунгасаар л байна.
Өчигдөр Монгол Улсын Ерөнхий сайд Б.Баасанжаргал эгчийг Төрийн ордонд хүлээн авч уулзаад сайхан сэтгэлийн хандив өргөв. Мөн Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас сэтгэлийн хандив өгсөн юм. Ингээд тун удахгүй бид “Эрдэнэцогт мэдээлж байна” гэдэг үгийг сонсох нь.
Б.Цэдэвсүрэн
0 Сэтгэгдэл
























