Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Чалкогийн өрийг энэ жилдээ багтаан төлнө
Манай улс “Хүний хөгжил” сан нэрээр Хятадын Чалко компаниас 250 сая ам.доллар авч ард иргэддээ тараасан түүхтэй. Энэ мөнгөний оронд нүүрс өгөх учиртай. Тэгвэл энэ жил нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлж, эл өрийг энэ жилийн эцэс гэхэд барагдуулна гэдгийг Уул уурхайн сайд Д.Ганхуяг хэллээ. “Эрдэнэс Таван Толгой“ ХК 2013 онд Цанхийн зүүн уурхайгаас 4.5 сая тонн, Цанхийн баруун уурхайгаас 3 сая тонн, нийт 7.5 сая тонн нүүрс олборлох зорилттой ажиллаж байгаа гэнэ. Ингэснээр 2012 онд олборлон, экспортолсон нүүрсний хэмжээг гурав дахин нэмэгдүүлж байгаа гэнэ.
Ний олборлосон нүүрсний 4.5 сая тн-ыг буюу зүүн Цанхиас олборлосон нүүрсээрээ Чалкогийн өрийг дарах бол Баруун Цанхиас олборлосон гурван сая тонн нүүрсээрээ экспортын орлогоо нэмэгдүүлэх аж.
 “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн Цанхийн баруун талбайд уулын ажлын үйлчилгээ үзүүлэх гэрээт олборлогчоор “Хишиг Арвин Индиусртал”, “Мера”, “Монголын Үндэсний олборлогч” компанийн “Монгол уурхайчид” түншлэл шалгаран олборлолтыг чанартай гүйцэтгэж байна. Цанхийн баруун уурхай буюу Баруун Цанхи 1,2 тэрбум тонн нүүрсний нөөцтэйг тогтоосон. Цанхийн баруун уурхайн нүүрсний экспорт энэ сарын 5-ны өдөр эхэлсэн бөгөөд энэ сарын 22-ны байдлаар 636 машин нүүрс буюу 63,754 мянган тонн нүүрс тээвэрлэжээ. Нүүрс экспортлох гэрээг БНХАУ-ын Вэнсвэй, Пушин зэрэг таван компанитай хийгээд байна.

Д.МӨНХ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан