Сэргээгдэх эрчим хүчний салбарт сонгон шалгаруулалт зарлалаа
Ц.Сандаг-Очир: COP17 хуралд “WCS”-ийнхэн туршлага, хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна
Шаардлага хангаагүй ААН-д 6.5 тэрбум төгрөгийн давуу байдал бий болгосон хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
ЭЗБХ,ТБХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
"Өгөгдлөөс бодлого руу" сургалт зохион байгуулж байна
Сидней, Франкфурт хотод Монгол Улсын Ерөнхий Консулын газар нээн ажиллуулахыг дэмжлээ
Улаанбаатар марафоны үеэр амрах зах, худалдааны төвүүд
ХХААХҮЯ:Энэтхэг улстай ЖДҮ, хоршооллыг хөгжүүлэх чиглэлээр хамтарна
УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
И.Сарангэрэл эмгэнэлийг бичсэн үү
УИХ-ЫН ГИШҮҮНИЙГ ЭГҮҮЛЭН ТАТАХ ХУУЛЬТАЙ БОЛОХЫГ Ж.БАТЗАНДАН ГИШҮҮН ХҮСЧЭЭ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл УИХ-ын гишүүн Ж.Батзандан санаачилжээ. Одоогийн парламентад тойргоос иргэдийн саналыг авч шууд сонгогдсон 48 гишүүн бий. Хэрэв тойргоос тань сонгогдсон гишүүд ажлаа хангалтгүй хийж, иргэдийнхээ итгэлийг алдсан бол энэ хуулийн дагуу эгүүлэн татах үндэслэл болох аж. Нийт сонгогчдын гуравны хоёроос доошгүй нь тухайн гишүүнийг эгүүлэн татах санал гаргах эрхтэй болох нь. Тэдний гаргасан саналыг УИХ-аар авч хэлэлцэн, шийдвэрлэх аж. Харин намын жагсаалтаар УИХ-д орж ирсэн 28 гишүүнийг намын төлөөллийн төв байгууллагаас эгүүлэн татах санал гаргаж, түүнийг нь парламент хүлээн авах юм бол төрийн түшээ байх эрхгүй болно гэсэн үг гэнэ.
Үндсэн хуулийн гуравдугаар зүйлийн нэгд “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ”, мөн хуулийн 23 дугаар зүйлийн нэгд “УИХ-ын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэж заасан. Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 21 дүгээр зүйлд “Ард түмний хүсэл зориг нь төрийн эрх мэдлийн үндэс байна” гэж дурддаг. Энэ бүхнээс үзэхэд УИХ-ын гишүүн бол ард түмнээс сонгогдсон төлөөлөл, тэдний хүсэл зоригийг илэрхийлэх учиртай. Үүнийгээ биелүүлж чадахгүй бол иргэд өөрсдөө санал гаргаж, эгүүлэн татах санал асуулга явуулах боломжийг уг хуулиар бүрдүүлж өгч байгаа гэлээ.
Түүний тайлбарласнаар Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Үндсэн хуультай зөрчилдөхгүй гэж зарим хуульч үзсэн учир удахгүй УИХ-ын дарга өргөн барихаар болжээ. Ж.Батзандан гишүүн “Иргэд зарим гишүүн сонгогдчихоод алга болдог, тойргоороо ирдэггүй гэсэн гомдол хэлдэг. Иймээс эгүүлэн татах тухай хууль байх ёстой. Энэ хуулийн төслийг сайтар ярилцаж хэлэлцэх хэрэгтэй. Иргэд УИХ-ын гишүүнийг үүргээ биелүүлэн ажиллаж чадаагүй гэж үзвэл баримт, үндэслэлээ хуулийн дагуу гаргаад хандах эрхтэй болно.
Үүнийг нь УИХ-ын чуулганаар хэлэлцэж, шийдвэрлэнэ. Тиймээс хуулийн төслөө өнөөдрөөс иргэд, олон нийтээр хэлэлцүүлж эхэлнэ. Тойргийн нийт сонгогчийн гуравны хоёрын санал гэдэг өндөр босго учраас хэн нэгэн зорилготойгоор гишүүнийг татах асуудал оруулахгүй байх. Эгүүлэн татах зарчим зайлшгүй байх нь ардчиллын амин сүнс юм.
Ардчилал өндөр хөгжсөн АНУ, Канад, Швейцарь улсад сонгуульт албан тушаалтнуудыг эгүүлэн татах эрх иргэдэд нь байдаг. Ийм хууль Монголд ч гэсэн байх ёстой” гэв. Мөн удахгүй тэрээр Нийслэлийн Засаг даргыг ард иргэдээс шууд сонгодог байх тухай хуулийн төсөл боловсруулж буйгаа УИХ-д өргөн барина гэлээ.
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл УИХ-ын гишүүн Ж.Батзандан санаачилжээ. Одоогийн парламентад тойргоос иргэдийн саналыг авч шууд сонгогдсон 48 гишүүн бий. Хэрэв тойргоос тань сонгогдсон гишүүд ажлаа хангалтгүй хийж, иргэдийнхээ итгэлийг алдсан бол энэ хуулийн дагуу эгүүлэн татах үндэслэл болох аж. Нийт сонгогчдын гуравны хоёроос доошгүй нь тухайн гишүүнийг эгүүлэн татах санал гаргах эрхтэй болох нь. Тэдний гаргасан саналыг УИХ-аар авч хэлэлцэн, шийдвэрлэх аж. Харин намын жагсаалтаар УИХ-д орж ирсэн 28 гишүүнийг намын төлөөллийн төв байгууллагаас эгүүлэн татах санал гаргаж, түүнийг нь парламент хүлээн авах юм бол төрийн түшээ байх эрхгүй болно гэсэн үг гэнэ. Үндсэн хуулийн гуравдугаар зүйлийн нэгд “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ”, мөн хуулийн 23 дугаар зүйлийн нэгд “УИХ-ын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэж заасан. Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 21 дүгээр зүйлд “Ард түмний хүсэл зориг нь төрийн эрх мэдлийн үндэс байна” гэж дурддаг. Энэ бүхнээс үзэхэд УИХ-ын гишүүн бол ард түмнээс сонгогдсон төлөөлөл, тэдний хүсэл зоригийг илэрхийлэх учиртай. Үүнийгээ биелүүлж чадахгүй бол иргэд өөрсдөө санал гаргаж, эгүүлэн татах санал асуулга явуулах боломжийг уг хуулиар бүрдүүлж өгч байгаа гэлээ.
Түүний тайлбарласнаар Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Үндсэн хуультай зөрчилдөхгүй гэж зарим хуульч үзсэн учир удахгүй УИХ-ын дарга өргөн барихаар болжээ. Ж.Батзандан гишүүн “Иргэд зарим гишүүн сонгогдчихоод алга болдог, тойргоороо ирдэггүй гэсэн гомдол хэлдэг. Иймээс эгүүлэн татах тухай хууль байх ёстой. Энэ хуулийн төслийг сайтар ярилцаж хэлэлцэх хэрэгтэй. Иргэд УИХ-ын гишүүнийг үүргээ биелүүлэн ажиллаж чадаагүй гэж үзвэл баримт, үндэслэлээ хуулийн дагуу гаргаад хандах эрхтэй болно.
Үүнийг нь УИХ-ын чуулганаар хэлэлцэж, шийдвэрлэнэ. Тиймээс хуулийн төслөө өнөөдрөөс иргэд, олон нийтээр хэлэлцүүлж эхэлнэ. Тойргийн нийт сонгогчийн гуравны хоёрын санал гэдэг өндөр босго учраас хэн нэгэн зорилготойгоор гишүүнийг татах асуудал оруулахгүй байх. Эгүүлэн татах зарчим зайлшгүй байх нь ардчиллын амин сүнс юм.
Ардчилал өндөр хөгжсөн АНУ, Канад, Швейцарь улсад сонгуульт албан тушаалтнуудыг эгүүлэн татах эрх иргэдэд нь байдаг. Ийм хууль Монголд ч гэсэн байх ёстой” гэв. Мөн удахгүй тэрээр Нийслэлийн Засаг даргыг ард иргэдээс шууд сонгодог байх тухай хуулийн төсөл боловсруулж буйгаа УИХ-д өргөн барина гэлээ.
Л.НОМИН
0 Сэтгэгдэл
























