Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Төсөв хөөсрүүлдэг “төсөвчин” нөхдийг зарлана гэв
Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн аймгийн Засаг дарга нартай цахим хурал хийдэг уламжлалтай. Өнөөдөр ээлжит хуралдаан болж Ерөнхий сайд Н.Алтанхуяг аймгуудын Засаг дарга нарт хандаж, ирэх оны төсвийг зохиохдоо тэвчиж болох зардлыг танахыг үүрэг болгов. Тэрээр, “Өнөөдөр Монгол Улсын төсвийг Засгийн газар биш, УИХ ч биш, төрийн тамга барьсан “төсөвчин” гэгдэх хэдхэн хүн зохиож байна. Тэд зарим ажлын зардлыг хэт хөөсрүүлэн нэмж, анх баталсан зардлыг хэд дахин өсгөж байна. Энэ нь ажил уяж, хэдэн он дамжиж удаашрах шалтгаан болж байна” гээд дээрх байдлыг УИХ-аар төсөв хэлэлцэх үед нээлттэй ярьж, ил тод болгохоо хэллээ. Засгийн газар төсвийн тодотголоо энэ бямба гаригт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж УИХ-д өргөн барих юм байна.
Ерөнхий сайдын хэлснээр бол Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд барьж байгаа соёлын төвийн барилгыг гурван жил дараалан барьж байгаа бол үүнээс үүдэн төсөв нь хэд дахин нэмэгдээд байгаа аж. Тэрчлэн Дархан-Уул аймагт цалингийн төсөв дутаж багш нар цалингаа авч чадахгүйд хүрээд байгаа гэнэ. Гэхдээ энэ асуудлыг дотооддоо шийдвэрлэх боломжтой гэсэн зөвлөмжийг Монголбанкнаас өгсөн учир өөрсдийнхөө боломжоор шийдэхийг Ерөнхий сайд хэлсэн юм.
Аймаг, сумдын ажлын хариуцлага дээшилснийг Засгийн газрын тэргүүн сайшаахын зэрэгцээ илүү бүтээлч, хариуцлагатай ажиллахад дөхөм болох арга барил, туршлагаасаа хуваалцан Шинэчлэлийн Засгийн газраас явуулж байгаа зарим нэг ажлаас санаа авч хэрэгжүүлэхийг захилаа.
Тухайлбал, Засгийн газар нэг жилийнхээ ажлыг тайлагнаж, иргэдэд ном болгон явуулж байгаа бол аймгууд ч мөн адил иргэдэд ажлаа тайлагнах хэрэгтэй гэсэн юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан