Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
МАН-ын бүлгээс УИХ-ын дарга, Ерөнхий сайдад шаардлага хүргүүллээ
УИХ дахь МАН-ын бүлгээс УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нарт өнөөдөр шаардлага хүргүүллээ. Саяхан хуралдсан ээлжит бус чуулганы нээлтийн үеэр улс орны эдийн засгийн нөхцөл байдал, Засгийн газрын үйл ажиллагааны талаар МАН-ын бүлэг байр сууриа илэрхийлж дүгнэлт гаргасан билээ. Ингэхдээ нэг жилийн хугацаанд улс орны эдийн засгийг хүндрэлд оруулж, хариуцлагагүй ажилласан Засгийн газар, холбогдох яамд, Монголбанкны удирдлагатай зохих хариуцлага тооцохыг УИХ дахь олонхийг бүрдүүлж буй АН, МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслээс шаардсан юм. Гэтэл энэ талаар холбогдох албан тушаалтнууд одоо болтол ямар нэг хариу, тайлбар ирүүлээгүй байна. Иймд дээрх шаардлагын дагуу УИХ-ын удирдлага, олонхийг бүрдүүлж буй улс төрийн хүчнүүд байр сууриа илэрхийлж, ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа талаараа тодорхой хариу ирүүлэхийг МАН-ын бүлэг дахин шаарджээ.
Д.Мөнх
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан