Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Эрдэс баялгийн салбарын эрдэмтэн судлаачидтай санал солилцлоо
“Эрдэс баялгийн салбарын бодлого” олон нийт эрдэмтэн судлаачдын санал солилцох уулзалт өнөөдөр Төрийн ордонд боллоо. Уулзалтад УИХ-ын гишүүн С.Одонтуяа, С.Ганбаатар нарын гишүүд оролцлоо.
Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлах болон   “Урт” нэртэй хуулийг  дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт  оруулах тухай, Алтны  худалдаанд ил тод  байдлыг бүрдүүлэх тухай, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай гээд маш олон хуулийн төслийг  УИХ-аар хэлэлцэн батлахдаа нэн тэргүүнд энэ салбарын эрдэмтэн судлаачдын  саналыг сонсох нь зүйтэй гэж гишүүд  үзсэн байна.
Монгол Улсын  эдийн засаг хөгжлийн гол тулгуур нь уул уурхай гэж үзэж байгаа бол геологи, уул уурхай хайгуулын ажил тасралтгүй ажиллах байх ёстой. Эндээс зөвхөн ашигт малтмал гэдэг зүйлийг сугалж авмааргүй байна гэдгийг зарим эрдэмтэд уулзалтын үеэр хэллээ. Харин  Урт нэртэй хуулийн тухайд нөхөн сэргээлтийн асуудлыг тусгасан байдаг ч экологийн хор хохирлын талаар  дурдаагүй байдаг нь учир дутагдалтай. Энэ нь ялангуяа цөлжилт ихтэй говийн аймгуудад хийгдэж буй  уурхайн нөхөн сэргээлт хэцүү байдалтай байгааг анхааруулж байсан юм. Түүнчлэн төрөөс эрдэс баялгийн  баримтлах бодлого гэдэг зүйлийг тодорхой нэр  нэр томъёо,  обьект заахаас гадна бүс нутаг бүр дээр авч хэлэлцэх ёстой гэж зарим эрдэмтэд хэлэв. Ийнхүү  уулзалтын төгсгөлд УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Өнгөрсөн хугацаанд Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг  боловсруулах ажлын хэсэг хэд хэдэн удаа эрдэмтэд судлаачид болон уул уурхайнхны дунд хэлэлцүүлэг зохион байгуулсан. Монгол Улс дэлхийд өрсөлдөх чадвартай, хариуцлагатай  уул уурхайтай байх ёстой. Үүнээс гадна Орон нутагт  иргэд хайгуул хийлгэддэгүй гэдэг асуудал яригддаг нь  нөөц ашигласны төлбөрийг  орон нутагт өгөхөө больсонтой холбоотой. Хүн амын албан татварыг  орон нутагт нь өгье гэсэн санал өмнөх уулзалтын үеэр гарч байсныг ч дуулгав. Ер нь  хаа хаанаа  хариуцлагыг тэнцвэртэй байлгах нь чухал.Цаашид эрдэс баялагтай холбоотой олон чухал хуулийн төсөл УИХ-аар хэлэлцэгдэж буй учраас та бүхний санал маш их хэрэгтэй” гэдгийг онцолсон юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан