Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сэргээгдэх эрчим хүчний салбарт сонгон шалгаруулалт зарлалаа Ц.Сандаг-Очир: COP17 хуралд “WCS”-ийнхэн туршлага, хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна Шаардлага хангаагүй ААН-д 6.5 тэрбум төгрөгийн давуу байдал бий болгосон хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв ЭЗБХ,ТБХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ "Өгөгдлөөс бодлого руу" сургалт зохион байгуулж байна Сидней, Франкфурт хотод Монгол Улсын Ерөнхий Консулын газар нээн ажиллуулахыг дэмжлээ Улаанбаатар марафоны үеэр амрах зах, худалдааны төвүүд ХХААХҮЯ:Энэтхэг улстай ЖДҮ, хоршооллыг хөгжүүлэх чиглэлээр хамтарна УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв  И.Сарангэрэл эмгэнэлийг бичсэн үү
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг шуурхайлж, үр тариа хураалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж өвөлжилтийн бэлтгэл ажил болон Ерөнхйи сайдын мэдээллийг сонсч, энэ асуудлыг эргэн тойронд ярилцсан байна.
Өвөлжилтийн бэлтгэл ажил ямар шатанд байгаа болон цаг үеийн асуудлаар Үйлдвэр худалдаа аж ахуйн яамны мэдээллийг сонсов. Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны мэдээлж буйгаар цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан тариа хураалт 60  гаруй хувьтай байгаа юм байна. Тариа хураалттай холбоотой  шатахууны нөөц болон үнийн асуудал бүрэн шийдэгджээ. Харин мал аж ахуйн  өвөлжилтийн бэлтгэл ажлын хувьд аймгуудын олонхи нь санаачилгатай ажиллаж хадлан, тариалангийн ажлаа дуусгаж байгаа ч хариуцлагагүй ажиллаж байгаа хэд хэдэн аймгууд байгааг Үйлдвэр хөдөө аж ахуйн яамныхан хэллээ. Тиймээс Засгийн газар болон Үйлдвэр хөдөө аж ахуйн яаманд хариуцлагагүй ажиллаж байгаа аймаг, сумдын удирдах ажилтнуудад хариуцлага тооцохыг бүлгийн гишүүд анхаарууллаа. Түүнчлэн хүйтэн, сэрүүний улирал ирж байгаатай холбогдуулан өвөлжилтийн бэлтгэл ажлыг шуурхайлж, үр тариа хураалтыг эрчимжүүлэхийг гишүүд мөн сануулсан юм.
Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнынхны хийсэн бас нэгэн чухал мэдээлэл хөдөө аж ахуйн биржээс малыг амьдын жингээр худалдаалах ажлын явцыг бүлгийн гишүүдэд танилцуулав. Энэ тухай мэдээлэл хангалтгүй. Ялангуяа малчид малаа амьдаар нь худалдахын тулд хаана хэнд хандаж, ямар аргаар худалдах нь тодорхойгүй байна. Тиймээс энэ ажилд анхаарлаа хандуулж ажиллахыг бүлгийн гишүүд уг яамныханд үүрэг болголоо.

Ерөнхий сайд Н.Алтанхуягийн мэдээллийг сонслоо
Харин дараа нь Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн манай улсын хоёр хөрштэйгээ харилцах гадаад харилцаа  ямар төвшинд байгаа болон цаашид хэрхэн зохицуулах талаар товч мэдээллийг сонслоо. Түүний мэдээлснээр тэрээр энэ сарын сүүлээр БНХАУ-д, харин Гадаад харилцааны сайд Л.Болд ОХУ-д ажлын айлчлал хийх юм байна. Тэдний хоёр хөршид хийх уг айлчлалууд нэлээд үр дүнтэй болно гэдэгт найдаж буйгаа Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ. Бүлгийн гишүүдийн зүгээс эдийн засгийн хувьд харилцан ашигтай шийдвэрлэх олон ажил байна. Мөн өмнө нь шийдэгдээгүй, хуримтлагдсан болон цаашид хэрэгжүүлэх олон чухал ажлуудыг харилцан ашигтай шийдэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байсан юм.  

Мөн хуралдааны төгсгөлд төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулах ажлын хэсгийн мэдээллийг сонсов. УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан уг ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн С.Одонтуяа ажиллаж байгаа юм. Монгол Улс дэлхийд өрсөлдөж чадахуйц техник технологитой, хувийн хэвшлийг дэмжсэн эрдэс баялгийн бодлогыг баримтална гэсэн зарчим дээр тулгуурлаж баримт бичгийг боловсруулж байгаа гэдгийг тэрээр танилцуулгынхаа эхэнд хэллээ. Бодлогын баримт бичгийг хэлэлцэхдээ иргэний нийгмийн төлөөлөл, Төрийн бус  байгууллага, эрдэс баялгийн салбарын эрдэмтэн, судлаачид болон холбогдох мэргэжлийн  хүмүүсийн санал бодлыг сонсч, тусгахыг  зорьж байгаа аж. Учир нь эрдэс баялгийн салбартай холбоотой цаашид гарах бүхий л хууль тогтоомж  Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичигтэй уялдах ажлын хэсэгт нягтлах зүйл олон байгааг ажлын хэсгийн ахлагч С.Одонтуяа хэллээ.  Мөн цаашид стратегийн ач холбогдол бүхий орд  гэж байх эсэх, эсвэл стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмал гэж нэрлэх, хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийг  төрийн бодлогоор дэмжих эсвэл хориглох гээд  гишүүд саналын зөрүүтэй  олон асуудал байгаа учраас  ажлын хэсэг сайн ажиллах ёстой. Мөн уул уурхайн салбарт төрөөс учуулж буй болон байгаль экологийн зэрэг олон эрсдлээс гарах хөтөлбөрийг  эрсдэл гарахаас өмнө боловсруулахаар ажиллаж буйгаа ч мөн танилцууллаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан