Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв
“Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав
Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
АН-ын бүлэг ҮХААЯ-ныханд чиглэл өгөв
Ээлжит хурлаараа АН-ын бүлэг дөрвөн асуудал хэлэлцсэн байна. Эхлээд ҮХААЯ-ныхны ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэлийн талаар мэдээллийг сонссон юм. Ерөнхий сайдаас Монгол Улсын гадаад харилцааны бодлогын талаар мэдээлэл сонсч, Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл зэргийг хэлэлцэв. Энэ жил харьцангуй хүйтэн өвөлжих хандлагатай байгаа учир ҮХААЯ-ны зүгээс анхаарч ажиллаж, бэлтгэл ажлаа цаг алдалгүй хийж, гүйцэтгэх чиглэл өгсөн гэнэ. Тариаланчдад өнгөрсөн долоо хоногт шатахуун нийлүүлэхэд тулгарсан асуудлыг шийдвэрлэсэн байна. Гэхдээ энэ жилийн ургацаас гарах дотоодын гурил бага зэрэг үнэтэй гарах төлөвтэй байгаа аж. Харин ОХУ, Казахстанд ургац элбэг тул импортын гурилын үнэ хямд байх магадлалтай гэнэ. Гэсэн хэдий ч дотоодын үйлдвэрүүдээ хэрхэн алдагдалгүй ажиллах, иргэдээ импортын гурилаас үнээс бага үнэтэй бүтээгдэхүүнээр хангал талаар ҮХААЯ-ыг анхаарч ажилла гэсэн байна. Түүнчлэн зарим аймгийн өвлийн бэлтгэл хангалтгүй байгаа бол зарим нь ажлаа сайн гүйцэтгэжээ. Иймээс бэлтгэл муу базаасан аймгуудыг анхаарч, шахаж ажиллах ёстой гэжээ. Хөдөө аж ахуйн биржийн талаар иргэд, малчид мэдээлэл хомс байгаа учир салбарын яамыг үүнд чиглэсэн ажил хийх чиглэл өгсөн гэж АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэллээ.
Энэ сарын сүүлчээр Ерөнхий сайдын БНХАУ-д, Гадаад харилцааны сайд Л.Болд ОХУ-д айлчлал хийх гэж байгаа аж. Хоёр хөрштэйгээ хамтран шийдэх чухал асуудлуудыг дээрх айлчлалуудаар шийдэх учир ихээхэн ач холбогдол өгч буй гэдгийг Ерөнхий сайд мэдээлэл өгөхдөө хэлсэн юм.
Эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг хэлэлцэж эхлээд ажлын хэсэг байгуулан УИХ-ын гишүүн С.Одонтуяа ахалж ажиллаж байгаа тул мэдээллээ өгөв. С.Одонтуяа “Төрөөс эрдэс баялгийын салбарт баримтлах бодлогыг батлах тухай УИХ-ын тогтоолын төсөлд УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. Иргэний нийгэм, төрийн бус байгууллагууд, эрдэмтэн, судлаачид олноор нь оролцуулж ажиллаж байна. Стратегийн орд гэж байх уу, стратегийн ашигт малтмал гэж авч үзэх үү, гар аргаар алт олборлодог хүмүүсийг яах ёстой вэ гэсэн олон асуудалд гишүүдийн санал зөрүүтэй байгаа учир ажлын хэсгийн хурлаар нарийвчлан хэлэлцэхээр болсон” гэсэн юм.

0 Сэтгэгдэл