Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Д.Эрдэнэбат ОХУ-ын Улаан-Үд хотын дарга Голков А.М.Хүлээн авч уулзлаа
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга, ОХУ-тай хамтран ажиллах ажил хэргийн зөвлөлийн ерөнхийлөгч Д.Эрдэнэбат ОХУ-ын Улаан-Үд хотын дарга А. М.Голков, нэгдүгээр орлогч дарга З.Г.Сандагиев нарыг өчигдөр хүлээн авч уулзлаа.
Тус уулзалтаар Улан-Үд хотын дарга Монгол Улстай, нэн ялангуяа бизнесийн салбарт хамтран ажиллах хүсэлтэй илэрхийлсэн. Тухайлбал, сүүлийн жилүүдэд өссөн нэмэгдэж байгаа хотжилт, Улаан-Үд хотын өнөөгийн эдийн засаг, нийгмийн байдлыг танилцуулж, монголын барилгын компаниудтай хамтран барилга байгууламж, цэцэрлэг, сургууль барих саналаа дэвшүүлсэн. Улаан-Үд хотод барилгын материалын хэрэгцээ өсч, барилгын салбарт хамтран ажиллах компаниуд олон болсон байна. Мөн түүнчлэн Улаан-Үд хотод ажиллах хүч дутмаг, бүтээн байгуулалтыг ажлыг төр засгаас нь эрчимжүүлэх бодлого баримталж байгаа Улаан-Үд хотын дарга А.М.Голков танилцуулсан.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга, ОХУ-тай хамтран ажиллах ажил хэргийн зөвлөлийн ерөнхийлөгч Д.Эрдэнэбат ноён А.М.Голков харилцан найрсан яриа өрнүүлж, ОХУ-Монгол Улс хоорондын уламжлалт тогтсон харилцааг бодит ажлаар үргэлжлүүлэх нь зүйтэйг тэмдэглэж хил орчмын эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, нэн ялангуяа хоёр улсын визний асуудлыг хөндөж,  16-60 настай иргэдэд хил нэвтрэх зөвшөөрлийг хялбаршуулах тал дээр хамтран холбогдох байгууллагуудад саналаа хүргүүлэхээр болсон.
Ирэх саруудад Улаан-Үд хотод Монголын бизнес форумыг зохион байгуулахаар тохиролцов. Тус форумын хүрээнд барилгын салбар болон аялал жуулчлалын хамтын ажиллагааны сэвдээр бизнес уулзалтууд болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан