Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
“Нутгийн удирдлагын түвшинд иргэдийн оролцоог дэмжих нь” хөтөлбөрийн үндэсний семинар болов
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, АНУ-ын Азийн сангаас хамтран “Нутгийн удирдлагын түвшинд иргэдийн оролцоог дэмжих нь” хөтөлбөрийн үндэсний семинарыг өнөөдөр Төрийн ордны Иргэний танхимд анх удаа зохион байгууллаа. Швейцарийн Хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр АНУ-ын Азийн сангаас “Нутгийн удирдлагын түвшинд иргэдийн оролцоог дэмжих нь” хөтөлбөрийг Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 8, 13, 14 дүгээр хороо, Архангай, Дундговь, Сүхбаатар, Төв, Ховд аймгийн нийт 13 суманд туршилтын журмаар хэрэгжүүлж байгаа бөгөөд уг хөтөлбөр нь шийдвэр гаргах түвшинд орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм.
Үндэсний семинарыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж удирдан явууллаа. Өнгөрсөн 2012 онд баталсан Төсвийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг зарцуулах шийдвэрийг орон нутгийн засаг захиргаа иргэдтэйгээ зөвлөлдөн гаргадаг болсон юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас орон нутгийн шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх ажлыг анхнаас нь дэмжиж, хамтран ажиллаж ирснийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж нээлтийн үгэндээ тэмдэглэлээ.
Семинарт төв, орон нутгийн засаг, захиргаа, иргэний нийгмийн оролцогч талууд болон хөтөлбөр хэрэгжүүлж байгаа аймгуудын иргэдийн төлөөлөл оролцож Монгол Улсын Төсвийн тухай хуулийн хэрэгжилт, “Нутгийн удирдлагын түвшинд иргэдийн оролцоог дэмжих нь” хөтөлбөрийн хүрээнд хийж байгаа ажлын талаар хэлэлцэж туршлагаасаа хуваалцлаа.
Ховд аймгийн Жаргалант сумын ИТХ-ын дарга Н.Энхтөр “Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлуудад иргэдийн оролцоог хангасан туршлага”, мөн сумын Засаг дарга Д.Баасандорж “Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр загвар сум, түүний багуудад хийсэн ажлууд”, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Засаг даргын орлогч Д.Алдар “Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр загвар суманд хийж буй ажлуудын худалдан авалтын явцын тухай”, Архангай аймгийн Цахир сумын иргэн Л.Ганхуяг “Загвар сумын иргэд оролцооны дүрмээ хэрхэн баталсан тухай” сэдвээр илтгэл тавив.
Аймгуудад Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх ажлуудыг аймгийн, сумын, багийн түвшинд хийх ажил хэмээн ангилж, нийт хөрөнгийн 40 орчим хувийг багийн хөгжилд зарцуулж байгааг илтгэгчид тэмдэглэв. Багийн Иргэдийн нийтийн Хурлын ач холбогдол нэмэгдсэн, нийтийн Хурлаар улс төр бус, орон нутгийн хөгжил, хөрөнгийн зарцуулалтыг хэлэлцдэг болсон, багийн хуралд ирсэн иргэд хэн нэгний зорилтыг гүйцэлдүүлэх гэж ирсэн гэсэн ойлголтоор оролцож, шан харамж нэхдэг байдал арилж, өөрсдийнхөө ирээдүйн төлөө гэсэн итгэл үнэмшилтэй оролцдог болсон зэргийг тэд танилцуулж байсан юм. Иргэдийг бүрэн оролцуулах, зарыг шуурхай хүргэх, иргэдийг мэдээллээр хангах зэрэг ажлыг цаашид чанаржуулах шаардлагатай байгаг мөн дурдацгаалаа.
Аймгийн төвүүдэд орон сууцны орчны тохижилт, ногоон байгууламж, авто зогсоол, хот тохижуулах зэрэг ажилд хөрөнгө мөнгө зарцуулах саналыг иргэд гаргаж байгаа бол сумдад багуудын хөгжлийг дэмжих, хог хаягдлын менежмэнтийг сайжруулах, харин багийн түвшинд инженерийн хийцтэй худаг гаргах, гэр хорооллыг гэрэлтүүлэх, хог хаягдал зайлуулах машинтай болох, хүүхдийн тоглоомын талбай, халуун усны газар барих зэрэг ажлуудад хөрөнгө хуваарилах санал түлхүү гардаг юм байна.
Орон нутгийн хөгжлийн сан нь орон нутгийн иргэдийн оролцоо, шууд ардчилал хөгжих хөшүүрэг болж байгааг илтгэгчид онцолж байлаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан