Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв
“Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав
Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Элчин сайдуудад Монгол улсын эдийн засгийн байдлыг танилцууллаа
Европын холбоо болон түүний гишүүн орнуудаас Монгол улсад суугаа элчин сайдуудын уулзалт жил бүр болдог уламжлалтай. Энэ жилийн уулзалтад Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож, Монгол улс болон Европын холбооны хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд энэ уулзалт чухал нөлөөтэй гэж тэмдэглэлээ. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Монгол улс Европын холбооны хооронд түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурсан нь хоёр талын хамтын ажиллагааны олон салбарын харилцаа, хамтын ажиллагааны чиглэлүүдийг тодорхойлж өгсөн чухал баримт бичиг боллоо. Европын комиссын Ерөнхийлөгч ирэх 11 дүгээр сард Монгол улсад айлчилна. Энэ нь бидний харилцааг шинэ шатанд гаргахад чухал ач холбогдолтой уулзалт болно гэлээ. Европын холбоо нь Монгол улсын томоохон хөрөнгө оруулагч. Худалдааны эргэлт нэмэгдэж өнгөрсөн онд 773 сая ам долларт хүрлээ. Бидний хамтын ажиллагаа өнгөрсөн нэг жилийн хугацаанд ололт амжилттай байсан гэж Ерөнхий сайд дүгнэлээ.

Дараа нь Ерөнхий сайд Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаж ажилласан нэг жилийн хугацаанд Монгол улсын нийгэм, эдийн засгийн байдал хэрхэн өөрчлөгдснийг танилцууллаа. 2013 оны эхний хагас жилийн байдлаар Монгол улсын эдийн засаг 11,3 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Засгийн газраас авч хэрэгжүүлсэн олон арга хэмжээний үр дүнд жилийн дүнгээр 14-15 хувьтай байдаг инфляцийг өнөөдөр нэг оронтой тоонд барьж байна. Ажлын байр нэмэгдэж ажилгүйдлийн хэмжээ харьцангуй багаслаа гэж Ерөнхий сайд хэллээ.

0 Сэтгэгдэл