МҮОНРТ-ийн ерөнхий захирал Г.Гэрэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Алтан гадас" одонгоор шагнууллаа
ОЛОН УЛСЫН БУРИАД ЗОН ОЛНЫ “АЛТАРГАНА-2026” НААДАМД МОНГОЛ УЛСААС 1,200 ТӨЛӨӨЛӨГЧ ОРОЛЦЛОО
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ
Зарим авто замын хөдөлгөөнийг түр хааж засварлана
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төрийн дээд шагнал, одон, медаль гардуулна
Нүүрс пиролизын үйлдвэр байгуулах ажил Багануурт эхэллээ
Г.Жаргалсайхан: Бүлэг дүүргэлтийг бууруулах, багшийн ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор хотхоны бага сургууль, төрөлжсөн ахлах сургуулиудыг байгуулна
“Чингис хаан” музей байгуулагдсан түүхийг өгүүлэх танхимын нээлт боллоо
Гал түймэр унтраах тусгай зориулалтын автомашинууд үүрэг гүйцэтгэж эхэллээ
Өршөөлийн тухай хуулийг өргөн барилаа
УИХ-ын гишүүн Л.Цог, Д.Ганбат, Б.Бат-Эрдэнэ, Ц.Оюунбаатар нар Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдоржид өргөн барив.
Хуулийн төсөлд хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмт хэрэг үйлдэж анх удаа хорих ял шийтгүүлсэн, 18 насанд хүрээгүй хүүхэдтэй эмэгтэйчүүд, жирэмсэн эмэгтэйчүүд, хөдөлмөрийн чадвараа 70 ба түүнээс дээш хувиар алдаж тахир дутуу болсон хүмүүс, насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хүмүүсийг эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлэхээр тусгажээ.
Хуулийн төслийн 9.1.6-д заасан зарим төрлийн гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг өршөөлд үл хамруулахаар заасан бөгөөд энэхүү заалт нь насанд хүрээгүй хүмүүст хамаарахгүй байхаар тусгасан байна. Хуулийн төслийн 6 дугаар зүйлд хүнд гэмт хэрэгт анх удаа 3-аас дээш жилийн хорих ял шийтгүүлсэн бол хорих ялын хугацааг харгалзан эдлээгүй үлдсэн ялын 50 хувийг өршөөн хасахаар тусгажээ.
Мөн хуулийн төслийн 7 дугаар зүйлд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон шүүхээр хянан хэлэлцэх шатанд байгаа хөнгөн, хүндэвтэр, зарим хүнд гэмт хэргийн ангилалд хамаарах эрүүгийн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгохоор тусгасан тухай хууль санаачлагчид хэллээ.
хүмүүс чинь алддагшүүдээ хүн болгон ѳршѳѳх хэрэгтэй
яг одоо энэ хуулийг хүлээсэн мянга мянган хүмүүс байна хурдан батлаад ѳгѳѳч гуйж байна хүн алдаа л биз амдралдаа жхон алдсан хүн болгнийг шоронд хийгээд л байхуу? хурдан батлаасай
өршөөлийн хуулиа хурдан хэлэлцэн баталж өдөр шөнөгүй сэтгэлээ чилээтэл горьдож суугаа хүмүүсийн сэтгэлийг амраагай сайн даа
Өдөр хоног өнгрөөд л бхийн хэзээ батлагдаж хэзээнээс хэрэгжих юм болдоо харсаар хүлээсээр... хичнээн над шиг хүмүүс энэ хуулийг хүлээж сууга болдоо хурдан гаргаасайда
zuw zuw hezeenees heregjih ehleh yum boldoo. hurdhan batlagdaasai. Prokuror hun hergiin unen muniig oloh yostoi bolhoos bantsandaa hun yalladag yum bish shdee. zarim neg prokuroruud arai l denduu shuu. hereg ni heregsehgui bolchih wii gehees yuch hiihees butsadgui garuud shuu
ЗӨВ ШҮҮ
Энэ ёстой зөв хууль, хүчээр ял тулгуулж хэрэг хүлээсэн, хэлмэгдсэн, худал мэдүүлгээр гүтгэгдэж орсон хүмүүс талаас илүү нь байгаа, үлдсэн нь хэрэг хийсэн ч хийсэн хэрэгт нь ахадсан хүнд ял авсан хүмүүс байгаа. Цагдаа, прокурор шүүгч нар бол үнэхээр МАФИ шүү, дуртайгаа шоронд явуулна, хүссэнээ ялаас мултална,,, аймар гарууд ш дээ, хүчээр хүн амины хэрэг тулгаж яллачаад, давж заалдвал ялыг нь нэмээд өгийшүү, хохьчийшүү гээд араас нь өмгөөлөгч рүү нь утасддаг шүүгч дэлхий дээр МОНГОЛД л байгаа. Ашиг нь юу юм? цагдаа прокурор шүүгч 3 гомдол барагдуулсан, шийдсэн хэрэг нь давж заалдах гомдол гаргаагүй шүүгч КОК авна, хүн амины хэрэг илрүүлсэн цагдаа цол нэмнэ, гудамжинд мөрөөрөө явж байсан аавын хүүхэд, хүний хань, хүүхдийн аав шоронд хатна.... Энэ бол зүгээр түм бумаас ганц л жишээ...
УИХ-ын гишүүн Л.Цог, Д.Ганбат, Б.Бат-Эрдэнэ, Ц.Оюунбаатар нар Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдоржид өргөн барив.Хуулийн төсөлд хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмт хэрэг үйлдэж анх удаа хорих ял шийтгүүлсэн, 18 насанд хүрээгүй хүүхэдтэй эмэгтэйчүүд, жирэмсэн эмэгтэйчүүд, хөдөлмөрийн чадвараа 70 ба түүнээс дээш хувиар алдаж тахир дутуу болсон хүмүүс, насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хүмүүсийг эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлэхээр тусгажээ.
Хуулийн төслийн 9.1.6-д заасан зарим төрлийн гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг өршөөлд үл хамруулахаар заасан бөгөөд энэхүү заалт нь насанд хүрээгүй хүмүүст хамаарахгүй байхаар тусгасан байна. Хуулийн төслийн 6 дугаар зүйлд хүнд гэмт хэрэгт анх удаа 3-аас дээш жилийн хорих ял шийтгүүлсэн бол хорих ялын хугацааг харгалзан эдлээгүй үлдсэн ялын 50 хувийг өршөөн хасахаар тусгажээ.
Мөн хуулийн төслийн 7 дугаар зүйлд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон шүүхээр хянан хэлэлцэх шатанд байгаа хөнгөн, хүндэвтэр, зарим хүнд гэмт хэргийн ангилалд хамаарах эрүүгийн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгохоор тусгасан тухай хууль санаачлагчид хэллээ.
0 Сэтгэгдэл
zochin
ene huuliig tsag minutiin umnu batlaasai gej husej bgaa uls mash olon bn
2013.11.11
2013.11.11
2013.11.11
2013.11.06
2013.11.01
2013.10.11
2013.10.11
2013.10.10























