Сэргээгдэх эрчим хүчний салбарт сонгон шалгаруулалт зарлалаа
Ц.Сандаг-Очир: COP17 хуралд “WCS”-ийнхэн туршлага, хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна
Шаардлага хангаагүй ААН-д 6.5 тэрбум төгрөгийн давуу байдал бий болгосон хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
ЭЗБХ,ТБХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
"Өгөгдлөөс бодлого руу" сургалт зохион байгуулж байна
Сидней, Франкфурт хотод Монгол Улсын Ерөнхий Консулын газар нээн ажиллуулахыг дэмжлээ
Улаанбаатар марафоны үеэр амрах зах, худалдааны төвүүд
ХХААХҮЯ:Энэтхэг улстай ЖДҮ, хоршооллыг хөгжүүлэх чиглэлээр хамтарна
УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
И.Сарангэрэл эмгэнэлийг бичсэн үү
14,7 мянган тонн ноос бэлтгэсний урамшуулалд 29,4 тэрбум төгрөг олгожээ
УИХ-ын чуулганы хуралдаанд УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Л.Энх-Амгалан нараас Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад тавьсан “Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын 2011 оны 30 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх асуулга”-ын хариуг сонссон юм.
Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгын мэдээлснээр 2011 онд 32,5 мянган малчин өрхөд үйлдвэрт нийлүүлсэн 4,9 мянган тонн ноосонд 9,9 тэрбум төгрөгийн, 2012 онд 103,2 мянган малчин өрхөд 14,7 мянган тонн ноос бэлтгэсний урамшуулалд 29,4 тэрбум төгрөгийг олгожээ.
Ноосонд урамшуулал олгох шийдвэрийг төрөөс гаргаснаар малаас жил бүр гардаг үнэт түүхий эдийг хаягдалгүй ашиглах, үндэсний үйлдвэр, цехийг түүхий эдээр бүрэн хангах, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажлын байр бий болгох, малчин өрхийн орлогыг нэмэгдүүлэх зэрэг олон эерэг үр дүнг дагуулсан гэлээ. Улсын хэмжээний дунджаар нэг малчин өрхийн ноосноос олох жилийн орлого 289,2 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна.
2013 онд ноосны урамшуулалд 12,5 мянган тн ноосны буюу 25,0 тэрбум төгрөг олгохоор батлагдсан аж.
“Монгол мал” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээнд 2013 онд төсвөөс 70,5 тэрбум төгрөг төсөвлөгдөн зарцуулж байгаа юм байна. Үүнд:
• Мал эмнэлэг, үржлийн нэгж, малчдад сургалт, мэдээлэл олгох, малчдын хоршоог дэмжихэд нийт зардлын 2,5 хувь;
• Малын чанар, ашиг шимийг сайжруулах, удмын санг хамгаалах, бүртгэлжүүлэх, эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжихэд нийт зардлын 14,8 хувь;
• Малын өвчинтэй тэмцэх, малыг эрүүлжүүлэх, үйлчилгээний чадавхийг бэхжүүлэхэд нийт зардлын 32,1 хувь;
• Хөдөөгийн усан хангамжийг сайжруулах, тэжээл үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, бэлчээрийг хамгаалахад нийт зардлын 14,9 хувь;
• Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг бэлтгэн нийлүүлэх, боловсруулах тогтолцоог бий болгох, ноосонд урамшуулал олгох арга хэмжээнд нийт зардлын 35,7 хувийг зарцуулж байгаа юм байна.
“Гол нэрийн барааны үнийг тогтворжуулах хөтөлбөр”-ийг Монголбанктай хамтран хэрэгжүүлж 86 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл олгон хавар, зуны улиралд үнэ нөөцийн мах нийлүүлэн, зээлийг эргэн төвлөрүүлж, 2014 оны нөөцийн мах бэлтгэх ажлыг зохион байгуулж байна хэмээн сайд Х.Баттулга мэдээлсэн. Мөн сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжиж Засгийн газрын үнэт цаас арилжаалж бүрдүүлсэн хөрөнгөөс 27.7 сая долларын санхүүжилт олгохоор шийдвэрлэн төсөлд хамрагдсан аж ахуйн нэгжүүд ашиг шим өндөртэй үхэр импортолж эхэлжээ.
Тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2011 онд ноолуур боловсруулах 36 үйлдвэрт 97,8 тэрбум төгрөгийн, ноос боловсруулах 22 үйлдвэрт 28,7 тэрбум төгрөгийн 2012 онд ноолуур боловсруулах 4 үйлдвэр 2,4 тэрбум төгрөгийн, ноос боловсруулах 6 үйлдвэр 4,7 тэрбум төгрөгийн зээлийг 5 жилийн хугацаатай, 7 хувийн хүүтэй олгосон байна.
Ноолуурын салбарт түүхий эд бэлтгэлийн хэмжээ 3 дахин өсч, 1600-аад ажлын байр шинээр бий болж, үйлдвэрүүд хүчин чадлынхаа 50 хувийг ашигладаг болсоноор борлуулалтыг нь 2 дахин өсгөсөн байна. Ноолуурын үйлдвэрүүдийн татвар төлөлт 2010 онд 9.8 тэрбум байсан бол 2012 онд 18.2 тэрбум төгрөг болж өсжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
УИХ-ын чуулганы хуралдаанд УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Л.Энх-Амгалан нараас Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад тавьсан “Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын 2011 оны 30 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх асуулга”-ын хариуг сонссон юм. Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгын мэдээлснээр 2011 онд 32,5 мянган малчин өрхөд үйлдвэрт нийлүүлсэн 4,9 мянган тонн ноосонд 9,9 тэрбум төгрөгийн, 2012 онд 103,2 мянган малчин өрхөд 14,7 мянган тонн ноос бэлтгэсний урамшуулалд 29,4 тэрбум төгрөгийг олгожээ.

0 Сэтгэгдэл