Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Солонгос, Монголын киночид Бусаны кино наадамд түрүүллээ

АНУ-д ажиллаж, амьдар­даг хөгжмийн зохиолч С.Сан­саргэрэлтэх өчигдөр өөрийн фейсбүүк хуудсаараа дам­жуулан нэгэн баяртай мэдээг түгээсэн юм. “Өнөөдөр би их баяртай байна. Учир нь С.Бямбаа бидний бүтээсэн “Алсын удирдлага” кино Буса­ны кино наадамд шилдгээр шалгарлаа гэлээ. Би тэр киноны хөгжмийн зохиолчоор ажилласан юм” гэв. Тэрээр цааш нь “Бидний түрүүлсэн наадмын талаар Вашигтон пост сонин товч мэдээллээ” хэмээн нэгэн нийтлэл оруулсан байв.

Тэрхүү нийтлэлд “Солонгосын Сөүл хот- Солонгос болон Монголын киночид Азийн хамгийн том кино наадамд түрүүлж, 30 мянган ам.доллар хожлоо. Бусаны олон улсын кино наадмын зохион байгуулагчид “Бямба гарагийн наадмын хам­гийн том шагналыг Солонгосын найруулагч Ан Сон Хионы “Улаан өндөгний баяр”, Монголын найруулагч С.Бямбаагийн “Алсын удирдлага” бүтээл хүртлээ. Зохион байгуулагдснаас хойш 18 жилийн нүүр үзэж буй энэ наадамд монгол кино түрүүлсэн нь тэмдэглүүштэй үйл явдал боллоо” гэв. Энэ удаагийн наадмын нэг, хоёрдугаар байрт Азийн найруулагчдын бүтээл шал­гарсан нь Азид шинэ, чадварлаг авьяастнууд төрөн гарч буйг харуулав. Наадмын зохион байгуулагч хэлэхдээ ““Улаан өндөгний баяр”-т 40 настай эмэгтэй болон 19 настай хүүгийн ер бусын харилцаа, хайрын түүхийг харуулсан нь шүүгчдийн зүрх сэтгэлд хүрч, өндөр илэрхийлэл болж чадлаа гэсэн бол “Алсын удирдлага”-т эгзэгтэй байдлуудыг бодит байдалтай маш цэвэрхэн уялдуулж чадсан” гэв. 

Шүүгчдийн ахлагчаар Италийн кино найруулагч Рахшан Бани Этамад ажил­ласан байна. 10 өдөр үргэлжилсэн фестиваль бямба гарагт дууссан бөгөөд хаалтын үйл ажиллагаанд 200 мянган зочин хүрэлцэн ирлээ. Бямба гарагийн оройн үйл ажиллагааг Солонгосын найруулагч Ким Дон Хүний “Оройн зоог”- бүтээлээр хаалтаа хийсэн юм. Тус наадам нь энэ сарын 3-нд Энэтхэгийн сонгодог бүтээл болох “Вара: Аз жаргал” нэр­тэй киногоор эхэлсэн бөгөөд наадамд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 300 кино өрсөлдсөн билээ” хэмээн бичжээ.
“Алсын удирдлага” кино тун удахгүй Монголд нээлтээ хийх бөгөөд тус киноны найруулагчаар С.Бямбаа, хөгжмийн зохиолчоор С.Сан­сар­гэрэлтэх, продюсераар Ц.Ариунаа болон Иннобэ Шим нар ажилласан аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан