Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сэргээгдэх эрчим хүчний салбарт сонгон шалгаруулалт зарлалаа Ц.Сандаг-Очир: COP17 хуралд “WCS”-ийнхэн туршлага, хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна Шаардлага хангаагүй ААН-д 6.5 тэрбум төгрөгийн давуу байдал бий болгосон хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв ЭЗБХ,ТБХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ "Өгөгдлөөс бодлого руу" сургалт зохион байгуулж байна Сидней, Франкфурт хотод Монгол Улсын Ерөнхий Консулын газар нээн ажиллуулахыг дэмжлээ Улаанбаатар марафоны үеэр амрах зах, худалдааны төвүүд ХХААХҮЯ:Энэтхэг улстай ЖДҮ, хоршооллыг хөгжүүлэх чиглэлээр хамтарна УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв  И.Сарангэрэл эмгэнэлийг бичсэн үү
С.Эрдэнэ: Гэр бүлийн талаар төрөөс баримтлах цогц бодлоготой болно
Чуулганы үеэр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнээс зарим зүйлийг тодрууллаа. 

-Төрөөс гэр бүл рүү чиглэсэн ямар бодлого баримталж байна вэ?
-Манайд бусад оронтой адил гэр бүл бол суурь үнэт зүйлийн нэг. Тиймээс манай яам гэр бүлд суурилсан хүн амын цогц бодлого хэрэгжүүлэхээр боловсруулж байна. Манай улсад 768 мянган өрх байна. Өрхүүдийн хөгжлийн бодлогыг тодорхойлох зорилгоор энэ чуулганыг зохион байгуулж байна. Чуулганаар гарсан санал дүгнэлт зэргийг нэгтгэн “Гэр бүлийн талаар төрөөс баримтлах бодлого”, Гэр бүлийн тухай хууль зэрэг эрх зүйн томоохон баримт бичгийг шинэчлэн боловруулах зорилт тавиад байна. Манайхан гэр бүлийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа. Энэ талаар яривал маш их цаг хугацаа шаардана.
 
-Гэр бүлийн орчинд шинэ хандлага хэр давамгайлж байгаа бол?
-Гэр бүлийн орчинд байгаа шинэ хандлагуудыг эрх зүйн зохицуулалтаар зохицуулах зорилт тавиад байна. Хүүхэд үрчлэл, тэдний эрх, өрх толгойлсон эцэг, эхчүүд, гэр бүлийн шинэ чиг хандлага, хамтран амьдрагчийн эрх зүйн асуудлыг хэрхэн зохицуулах, гадаадад байгаа олон мянган гэр бүлийг хэрхэх талаар бодлого боловсруулж, энэ чиглэлийн хуульд тусгана. Тухайлбал, олон соёлт гэр бүлийн талаар авах арга хэмжээнд бид шинэ эрх зүйн зохицуулалт зайлшгүй хийх шаардлагатай байгаа. Манай улсын хувьд давхар харьяаллыг үгүйсгэдэггүй. Гэтэл манайхаас өөр улс оронд хүүхдийн харьяаллын асуудал онцгой анхаарал татдаг. Манай охид  бүсгүйчүүд БНСУ-ын 2000 иргэнтэй гэр бүл болсон статистик бий. Мөн 2000 гаруй хүүхэд өсч торниж байна. Энэ хүүхдүүдийн харьяалал, эрхийн асуудлаас эхлүүлээд маш олон зохицуулах харилцаа үүсч байгаа. Тэгэхээр бид цаашид тухайн улс оронтой, төрийн байгууллагатай нь хамтарч ажиллах гэрээ байгуулах хэрэгтэй болж байна. Одоогийн мөрдөгдөж буй Гэр бүлийн тухай хуульд энэ бүх зохицуулалт байхгүй. Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэн найруулах ажил төсөл боловсруулах шатандаа явж байгаа.

-Харийн оронд хэчнээн хүүхэд үрчлэгдсэн тоо байна вэ. Энэ хүүхдүүдийн ихэнхтэй нь холбоогүй байдаг гэсэн. Энэ асуудалд төрөөс хэрхэн анхаарах вэ?
-Өнгөрсөн хугацаанд 2000 гаруй хүүхэд үрчлэгдсэн тоо бий. Үүнээс АНУ-д дийлэнх нь үрчлэгдсэн байдаг. Тухайн улс оронд ажиллаж буй манай Элчин сайдын яам болон консулын газраас тэр хүүхдүүдэд хяналт тавьж ажиллаж буй нь төдийлэн хангалттай биш. Миний бие Вашингтонд ажиллах үеэрээ тэнд байгаа Элчин сайдын яамныхантай уулзаж, хүүхэд үрчлэлийн асуудлаар санал солилцлоо. Энэ жилээс тус улсад манайхаас үрчлэгдсэн хүүхдүүдийн тоог авдаг болж байгаа. Эрүүл, аюулгүй орчинд өсч торниж буй эсэхэд нь анхаарч ажиллахаар тохиролцоо хийгээд ирлээ.   
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан