Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
ИБУИНВУ-ЫН ГАДААД ХЭРЭГ, ХАМТЫН НӨХӨРЛӨЛИЙН САЙД АЙЛЧИЛЛАА
Гадаад харилцааны сайд Л.Болдын  урилгаар ИБУИНВУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн сайд ноён Уильям Хэйг энэ сарын 14-15-нд Монгол Улсад албан ёсоор айлчиллаа.

Энэхүү айлчлал нь Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн сайд Малколм Рифкиндын 1996 онд Монгол Улсад хийсэн айлчлалаас хойш 17 жилийн дараа хэрэгжсэн өндөр хэмжээний айлчлал бөгөөд Монгол, Британий хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буйгаараа онцлог юм.

Айлчлалын үеэр албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын болон олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлаар илэн далангуй санал солилцлоо. Мөн сайд У.Хэйг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарт тус тус бараалхжээ.

Хэлэлцээний үеэр манай улс Британи Улстай хамтын ажиллагаагаа тодорхой чиглэлүүдээр түлхүү хөгжүүлэх хүсэлтэй буйгаа илэрхийлсэн. Тухайлбал, уул уурхай, олон улсын санхүүгийн харилцаа, дэд бүтцийн салбарт хамтран ажиллахын сацуу олон улсын тавцан дээр харилцан бие биеэ дэмжих бодлого баримтлахаар болов. Түүнчлэн Британи Улсын, тэр дундаа Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн сайд У.Хэйгийн дэвшүүлсэн “Хямралын үеийн бэлгийн хүчирхийллийн эсрэг санаачилга”-ыг манай улс дэмжиж байгааг албан ёсоор мэдэгдэв.

Үүний зэрэгцээ Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яам хоорондын “Чевнингийн сургалтын тэтгэлгийн түншлэлийн тухай Харилцан ойлголцлын Санамж бичиг” болон “Шивээ-Овоо нүүрсний уурхайд түшиглэн цахилгаан станц барих асуудлаар Эрдэнэс МГЛ ХК, Британий IM Power компанийн хооронд Харилцан ойлголцлын Санамж бичиг”-т айлчлалын үеэр тус тус гарын үсэг зурав.

Дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буй энэхүү айлчлалаар бид хоёр орны улс төрийн харилцаа, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа болон бусад салбарын харилцааг өргөжүүлэх зорилт, арга зам, хэтийн төлвийг тодорхойллоо.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан