Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв
“Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав
Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг БНХАУ-д албан ёсоор айлчилж байна
Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг Бээжин хотноо БНХАУ-ын дарга Си Зиньпин, Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их хурлын Байнгын хорооны дарга Жан Дөзян нартай ажил хэргийн уулзалт, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянтэй албан ёсны хэлэлцээ хийнэ.

Мөн Сычуань мужийн дарга Вэй Хун, Ляонин мужийн дарга Чэнь Жэнгоа нар айлчлалын үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуягт бараалхаж, бүс нутгийн хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцоно. Өмнөд хөршид хийж буй Засгийн газрын тэргүүний айлчлалын үеэр хоёр талын хамтын ажиллагааны хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурах юм.

Хятадын баруун өмнөд бүс нутаг Сычуань мужийн Чөндү хотноо нээгдэж буй Хятадын баруун бүсийн олон улсын 14 дэх удаагийн үзэсгэлэнгийн нээлтэд үг хэлж, энэ үеэр болох “Хятадын баруун бүсийн олон улсын форум”-д оролцоно. Айлчлалын БНХАУ-ын зүүн хойд нутгийн Ляонин мужид очиж Монгол-Хятадын ажил хэргийн уулзалтад оролцож, Шэньян хотын бага сургуульд зочилж, “Хуй Шань” хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, технологийн парк, “Мэнню” сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэртэй танилцах юм.
Монгол Улсын Засгийн газрын тэргүүн айлчлалынхаа төгсгөлд БНХАУ-д ажиллаж, сурч буй монгол иргэдтэйгээ Бээжин хотноо уулзаж ярилцана.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Бээжин хотын “Капитал” олон улсын нисэх онгоцны буудалд буусныхаа дараа айлчлалын бүрэлдэхүүн Сычуань мужийг зорилоо.
Ерөнхий сайд Н.Алтанхуягт бараалхсан Сычуань мужийн дарга Вэй Хун “Хятадын 12 муж, хот болон Шинжааны Засгийн газар хамтран жил бүр зохион байгуулдаг баруун бүс нутгийн үзэсгэлэн Хятад ба олон улс хоорондын хамтын ажиллагааны нэгдэл, нөгөөтэйгүүр манай улсын гадагшаа нээж буй том цонх юм” гээд бүс нутгийн чанартай болж өргөжсөн энэ үйл ажиллагаандаа жил бүр гадаадын төр, засгийн нэг тэргүүнийг урьж оролцуулдаг уламжлалтай бөгөөд 14 дэх удаагийн үзэсгэлэнд урилгыг нь хүлээн авч хүрэлцэн ирсэн Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягт талархал илэрхийлсэн байна.
ЗӨВ ШҮҮ

0 Сэтгэгдэл
2013.10.23