Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв
“Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав
Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
УУЛ УУРХАЙН БОХИР УСЫГ 95 ХУВЬ ЦЭВЭРШҮҮЛЖ БАЙНА
Дэлхийн улс орнуудтай харьцуулахад монголчууд цэвэр усны их нөөцтэй гэдэг. Гэвч манай орны газар нутгийн 72 орчим хувь нь их, бага хэмжээгээр цөлжөөд буй энэ үед хамгийн их усны нөөцтэй байлаа ч цангах аюултай гэдгийг илтгэнэ. Нөгөөтэйгүүр одоохондоо эдийн засгийн хөдөлгөх хүч нь уул уурхай байгаа цагт газрын гүнээс ашигт малтмал олборлоход маш их ус ашиглаж буйг дурдах нь зөв. Түүнийг дагаж гол, нуурууд ширгэж буй хэмээн халаглах хүн ч олон байдаг. Энэ бүгдийг нэгтгээд хэлбэл монголын говьд төдийгүй аль ч аймаг, суманд усны асуудал хурцаар хөндөгдөх сэдэв билээ. Тэглээ гээд ус уухаа больж, цай чанахаа багасгах боломжгүй, гагцхүү ухаалаг хэрэглээг хэвшүүлж, амьдралын хэв маягт анхаарах шаардлагатай. Үүний нэгэн дэвшлийг “Антриц Сэпэрэйшн” компани манай улсын уул уурхайд нэвтрүүлээд байна.
Гүнээс олборлосон төмрийн болон бусад төрлийн хүдрийг даралттай усаар шүршиж цэвэрлээд бохир усыг шууд хаядаг нь нийтлэг. Тэгвэл энэ усыг шүүн, цэвэршүүлж дахин ашиглахыг байгаль орчны төлөөх идэвхтэй байгууллагууд уриалдаг. Уг уриалгад яг тохирсон буюу усыг 95 хувь хүртэл цэвэршүүлдэг технологийг “Антриц Сэпэрэйшн”-ийнхэн нэвтрүүлжээ. Өмнөговь аймаг дахь Ухаа Худагийн нүүрсний ордод энэ технологио туршиж, ашигласан бөгөөд дэргэд нь Хаягдлыг усгүйжүүлэх үйлдвэр байгуулсан аж. Нөгөөтэйгүүр уурхайн эцсийн бүтээгдэхүүний гарцад ч эерэгээр нөлөөлж, эдийн засаг, цаг хугацааны хувьд алдагдал багатай болжээ. Урьд нь, нүүрс баяжуулах үйлдвэрийн хаягдлыг тав орчим км зайд зөөгөөд хиймэл нууранд оруулж, хаягдлыг тунгаах байдлаар дээрх усыг авч дахин ашигладаг байсан гэнэ. Харин одоо зам туулах, хаягдал тунахыг хүлээж цаг алдахгүй. Төдий хэмжээгээр нүүрсний эцсийн бүтээгдэхүүнд шингэх өртөг багасах боломжтой.
“Антриц Сэпэрэйшн” компани уг технологио нэвтрүүлэхийн тулд манай улсад тодорхой хэмжээний судалгаа хийж, аль болох 100 хувь тохирсон төхөөрөмж нэвтрүүлэхийг зорьжээ. Тэр нь ч уурхайд дахин ашиглах усны хэмжээг 2-3 дахин нэмэгдүүлэн, түргэтгэсэн дүнтэй. Жишээ нь, баяжуулах үйлдвэрээс 10 литр хаягдал гарахад 7-8 литр ус шавхаад, дахин ашиглаж буй юм. Хоногт дээд тал нь 3-4 мянган тонн хаягдлыг усгүйжүүлж, эргэлдүүлэх боломжтой. Мөн автомат удирдлагатай учраас хүн хүчний хэрэгцээ шаардаж, хүндрэл учрахгүй гэдгийг “Антриц Сэпэрэйшн” компанийн үйл ажиллагааны зөвлөх Рэйнер Прадер хэллээ. Тэрээр Австри улсаас ирсэн бөгөөд уул уурхайн бүтээгдэхүүнийг усгүйжүүлэх чиглэлд 150 гаруй жилийн туршлагатай компанид ажилладаг аж.
Усыг 95 хувь цэвэршүүлдэг үйлдвэр технологи нэвтрүүлж, үйлдвэр байгуулахад одоогоор 20 орчим тэрбум төгрөг шаардагдаж буй гэнэ. Гэвч байгаль орчин, усны хомсдол айсуй энэ үед дээрх мөнгөн дүн өчүүхэн тоо билээ. Тэгээд ч хоёр жилийн өмнө Усны тухай хууль шинэчлэгдэж, уул уурхайн компаниуд усаа дахин ашиглахыг тодорхой зааж өгсөн. Монгол Улсын хуулийн өмнө ч бусад компани орон нутаг, байгаль орчны хөгжилд хүндрэл учруулахгүй байх боломж байгааг “Антриц Сэпэрэйшн” компани ийнхүү танилцууллаа.

Б.Билэг
0 Сэтгэгдэл