Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв
“Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав
Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
“11 11 төв” -д өнгөрөгч долоо хоногт 600 гаруй иргэн ханджээ
Засгийн газрын иргэдээс санал хүсэлт, гомдол, талархал, шүүмжлэл хүлээн авах “11 11 төв”-д 2013 оны 10 дугаар сарын 18-25-нд 673 иргэн холбогдсоны олонх нь нийслэл хоттой холбоотой дэд бүтэц, орон сууцны халаалт, халуун усны асуудлууд болон хөдөө орон нутгуудаар цаг агаар муудсантай холбоотой өвөлжилтийн бэлтгэл яаралтай хангахыг сануулжээ.
Сэлэнгэ аймгийн Баянгол суманд цасан шуурга болж байна. Гэтэл орон сууцнуудад галлагаа өгөхгүй байна. Өвлийн бэлтгэл ажил өнөөдрийг хүртэл хангагдаагүй байгааг хэлээд яаралтай арга хэмжээ авч өгөхийг хүсч иргэн Уранчимэг ханджээ.
Хүчит шонхор зах дээр махны үнэ бууж байна. Гэтэл захууд түрээсээ нэмснээс махны үнэ дахин өслөө. Махны ченжүүд хямд мах авдаг ч өндөр үнээр зарж байгаад шалгалт хийж, үнийн хөөрөгдөлд хяналт тавихийг хүсчээ. Энэ асуулдалд ҮХААЯ “Иргэд, аж ахуйн нэгж байгууллагын худалдаа хийж байгаа үнийг яамнаас зохицуулах боломжгүй. Иргэдэд хямд үнээр мах борлуулах зорилгоор жил бүр мах нөөцөлж өвөл, хавар борлуулдаг. Улсын төсвийн хөрөнгөөр бэлтгэдэг нөөцийн махнаас бусад махны үнийг зохицуулж хяналт тогтоох боломжгүй. Зах зээлийн зарчмаараа явах ёстой” гэсэн тайлбарыг өгчээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл