Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв
“Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав
Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Д.Цогтбаатар: Манай намд нөлөөтэй хэсэг бүлэг улстөрч бий
-МАН анхан шатны байгууллагуудаа дэмжих нь шинэчлэлийн нэг хэлбэр гэж үзжээ?
-Намын гишүүдийн хэлж, хийж байгаа үйлдэл нэг байх ёстой. Нэгийг хэлчихээд нөгөөг хийгээд явах нь оновчтой биш. Тиймээс хүний өөрийнх нь зүрх сэтгэл маш чухал. Намын анхан шатны байгууллагаа бид маш сайн дэмжих ёстой. Учир нь, нам гэдэг анхан шатны байгууллага, жирийн гишүүн дэмжигчид, сонгогчидтой хэрхэн харилцаж байгаагаас эхэлдэг. Тэгэхээр бид тэнд намын боловсон хүчний чадавхийг бэхжүүлж, шинэчлэл эхлүүлэх ёстой.
-Намын доторхи бүлэг, фракцын талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Олон хүн нэг дор цуглахад ашиг сонирхлын зөрчил бий болдог. Энэ нь хүний нийгмийн хууль.Социализмын үед нэг төрх, сэтгэлгээтэй бүхэл цул болох гэж оролддог байсан. Манай намд тодорхой нөлөөллийн хэсэг бүлэг бий. Бид фракц гэж нэрлэдэггүй л дээ. Намын дотор томоохон нөлөөтэй улстөрчид байгаа.
-Намын дарга, генсекүүдийг сольсноор шинэчлэл хийж чадах болов уу?
-Намын дарга УИХ-аас сонгогдвол зүгээр. Тэгж байж энэ том намыг удирдаж, захирна. УИХ-ын гишүүн хүн намын дарга болвол нам шинэчлэгдэхгүй нь гэж ойлгож болохгүй. Аливаа асуудлыг түлхдэг гол зүйл нь хүн. Хүний нийгэм хүнээ дагаж явдаг. Хүн юу хийнэ түүнээс бүх зүйл эхэлдэг шүү дээ.
-Үзэл баримтлалаа шинэчлэхгүй бол шинэчлэл хийгдэхгүй юм биш үү?
-Орчин үеийн шинэ урсгал, Зүүн төвийн үзэл баримтлал, ардчилсан дэвшилтэт үзэл баримтлал социал демократуудын дунд нэлээд явдаг. Үүнийг өнөөдөр Монголд ярихгүй байна. Бид үүнийг авч хэрэгжүүлэх ёстой ч зүүн төвийн үзэл баримтлалаа цааш үргэлжлүүлэн авч явах нь зүйтэй.
-МАН анхан шатны байгууллагуудаа дэмжих нь шинэчлэлийн нэг хэлбэр гэж үзжээ?-Намын гишүүдийн хэлж, хийж байгаа үйлдэл нэг байх ёстой. Нэгийг хэлчихээд нөгөөг хийгээд явах нь оновчтой биш. Тиймээс хүний өөрийнх нь зүрх сэтгэл маш чухал. Намын анхан шатны байгууллагаа бид маш сайн дэмжих ёстой. Учир нь, нам гэдэг анхан шатны байгууллага, жирийн гишүүн дэмжигчид, сонгогчидтой хэрхэн харилцаж байгаагаас эхэлдэг. Тэгэхээр бид тэнд намын боловсон хүчний чадавхийг бэхжүүлж, шинэчлэл эхлүүлэх ёстой.

0 Сэтгэгдэл