Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Н.Энхболд: МАН бодлогоо зөв тодорхойлох нь чухал

МАН-ын Их хурлын үеэр намын шинэ даргад нэр нь дэвшиж байгаа Н.Энхболдоос зарим зүйлийг тодрууллаа.

-Намын Их хурлаас та ямар үр дүн хүлээж байгааг тань сонирхмоор байна. Хурлын уур амьсгал ямархуу байна вэ?
-Намын шинэчлэл гэдэг удирдлагын багийг шинэчлэх тухай асуудал биш. Харин бодлого болоод ажлын арга барилын үйл ажиллагааны шинэчлэл байх ёстой юм. Үүн дээр нэмж өөрчлөх, илүү боловсронгуй болгох зүйл олон бий. Их хурлаас төлөөлөгчид өмнө нь гаргасан алдаа, дутагдлаа дүгнэж, дараа дараагийн ажлаа төлөвлөх ёстой. Энэ бол хамгийн эхэнд хийх ажлын нэг. МАН юуны төлөө яах гэж байгуулагдсан нам билээ гэдгээ тодорхойлох нь чухал. Үүний дараа удирдлагыг ямар баг авч явах вэ гэдэг асуудал яригдах нь зүйн хэрэг. Тиймээс намын дарга гэхээсээ илүү намын удирлагын шинэчлэл байх ёстой юм. Энэ хүрээнд намын шинэ дарга, генсек, нарийн бичгийн дарга нарын асуудал яригдана. Удирдлагын бүрэлдэхүүн цаг үеэ соргогоор мэдэрдэг, хийх ажлаа зөв тодорхойлдог, түүндээ таарсан бодлого явуулж чаддаг байх ёстой. Би яагаад зангидахын тухай ярьж байна вэ гэхээр өнөөдөр манайх шиг том намын үйл ажиллагаа намын дарга юм уу, 2-3 хүнээс шалтгаалахгүй. Намын  удирдлагын баг зөв байх нь асуудлын гол зангилаа болох учиртай. Энэ утгаараа манай намын гишүүд шийдвэрээ тунгааж байж гаргах ёстой байх.

-Таны нэр намын шинэ даргад яригдаж байгаа. Хэрэв та сонгогдвол хамгийн түрүүнд ямар ажил хийх вэ?
-Би намын даргад нэрээ дэвшүүлнэ. Үүнийгээ ч албан ёсоор зарласан. Намын дарга намаа ёс суртахууны зүг чиглүүлж, манлайлал, улс орны төлөө гэсэн бодлогуудыг зангидаж нэг цул болгон удирдаж чаддаг хүн байх ёстой гэж бодож байна. Намын журмын нөхөд надад итгэл хүлээлгэн даргаар сонговол намаа зангидаж, нэг зүгт харуулах, зөв үзэл сурталтай, зөв суртахуунтай байх талаас нь анхаарч ажиллана.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан