Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв
“Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав
Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
ОЮУ ТОЛГОЙНХОН МОНГОЛЧУУДТАЙ ХАРИЛЦАХ ТУРШЛАГАА АВСТРАЛИД ДЭЛГЭЛЭЭ
Австрали улсад “Mongolian Mining Summit 2013” буюу Монголын уул уурхайн дээд хэмжээний уулзалт энэ сарын 29-31-ний өдөр болоо. Энэхүү уулзалтад манай улсаас уул уурхайн 14 компани оролцжээ.
Уг хурал дээр “Оюу толгой” компанийн удирлагууд Монгол Улсын төр засагтай холбоо харилцаагаа сайжруулах арга зам, орон нутгийн хүрээнд түншлэл хэрхэн хөгжүүлэх, хөрөнгө оруулалт хийх боломж, гарч болзошгүй хүндрэл бэрхшээл хийгээд тэдгээрийг даван туулах арга замуудын талаар мэдээлэл хийж, туршлага солилцсон байна. Тухайлбал “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх “Монголчууд бид өөрсдийгөө шаардлага гарсан үед шинэлэг шийдэл олж чаддаг хүмүүс гэж үздэг. Бид шинэ зүйлийг туршихаас айдаггүй, аливаа асуудалд прагматик байдлаар хандаж шийдвэрлэх гарц хайдаг. Байгалийн баялаг нь манай улсын хувьд зовлон биш, харин бэлэг болох ёстой гэдэгт бид итгэлтэй байна.
Гэхдээ ардчилал өндөр хөгжсөн оронд энэ зорилтод хүрэхэд заримдаа тийм ч амар байдаггүй бөгөөд олон саад бэрхшээлтэй тулгардаг юм байна” хэмээн онцлон тэмдэглэжээ. Харин “Оюу толгой” ХХК-ийн дэд ерөнхийлөгч Хьюстон Спенсер “Өнгөрөгч хэдэн сард хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээг үзээд Монголд итгэх “Рио Тинто”-гийн итгэл алдарч байна гэж та нар бодож байсан байх. Гэвч үнэн чанартаа тийм биш. Мэдээж шийдвэрлэвэл зохих асуудал бий. Гэхдээ Оюу толгойд байгаа хүн бүрээс та зөвхөн өөдрөг сэтгэл, хүсэл тэмүүллийг л сонсох болно. Энэхүү өөдрөг байдал юуг илтгэж байгаа вэ гэвэл макро өвшинд байдал өөрчлөгдөөгүй хэвээр байна. Манай төсөл урт удаан хугацааных учир бидний бодит үнэ цэнийг тухайн нэг цаг үеийн хэмжүүрээр хэмжих нь учир дутагдалтай” гэжээ.
Дашрамд дурдахад Оюу толгой 160 гаруй мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлээд буй аж. Оны эцэс гэхэд 75-85 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэх төлөвлөгөө байна. Ингээд он гарсны дараа зэсийн баяжмалын борлуулалт жигдэрч төлөвлөгөөнийхөө дагуу явах юм.
Г.БАТСҮХЭЭ 10 ЭРДЭНЭТ,40 БОРОО ГОЛД, 5 АСГАТЫН ДАЙНЫ ЗЭС АЛТ МӨНГӨНИЙ НӨӨЦӨӨ БЭЛЭГЛЭЖ БОЛОХГҮЙ ЭЭ.ХАРИЛЦАН АШИГТАЙГААР ОЛБОЛОЁ ГЭЖ АРДЧИЛСАН АРД ТҮМЭН ШААРДААД БАЙГАА ШҮҮ ДЭЭ,МОНГОЛ ОРОН АФРИК БИШ.
Австрали улсад “Mongolian Mining Summit 2013” буюу Монголын уул уурхайн дээд хэмжээний уулзалт энэ сарын 29-31-ний өдөр болоо. Энэхүү уулзалтад манай улсаас уул уурхайн 14 компани оролцжээ. Уг хурал дээр “Оюу толгой” компанийн удирлагууд Монгол Улсын төр засагтай холбоо харилцаагаа сайжруулах арга зам, орон нутгийн хүрээнд түншлэл хэрхэн хөгжүүлэх, хөрөнгө оруулалт хийх боломж, гарч болзошгүй хүндрэл бэрхшээл хийгээд тэдгээрийг даван туулах арга замуудын талаар мэдээлэл хийж, туршлага солилцсон байна. Тухайлбал “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх “Монголчууд бид өөрсдийгөө шаардлага гарсан үед шинэлэг шийдэл олж чаддаг хүмүүс гэж үздэг. Бид шинэ зүйлийг туршихаас айдаггүй, аливаа асуудалд прагматик байдлаар хандаж шийдвэрлэх гарц хайдаг. Байгалийн баялаг нь манай улсын хувьд зовлон биш, харин бэлэг болох ёстой гэдэгт бид итгэлтэй байна.
Гэхдээ ардчилал өндөр хөгжсөн оронд энэ зорилтод хүрэхэд заримдаа тийм ч амар байдаггүй бөгөөд олон саад бэрхшээлтэй тулгардаг юм байна” хэмээн онцлон тэмдэглэжээ. Харин “Оюу толгой” ХХК-ийн дэд ерөнхийлөгч Хьюстон Спенсер “Өнгөрөгч хэдэн сард хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээг үзээд Монголд итгэх “Рио Тинто”-гийн итгэл алдарч байна гэж та нар бодож байсан байх. Гэвч үнэн чанартаа тийм биш. Мэдээж шийдвэрлэвэл зохих асуудал бий. Гэхдээ Оюу толгойд байгаа хүн бүрээс та зөвхөн өөдрөг сэтгэл, хүсэл тэмүүллийг л сонсох болно. Энэхүү өөдрөг байдал юуг илтгэж байгаа вэ гэвэл макро өвшинд байдал өөрчлөгдөөгүй хэвээр байна. Манай төсөл урт удаан хугацааных учир бидний бодит үнэ цэнийг тухайн нэг цаг үеийн хэмжүүрээр хэмжих нь учир дутагдалтай” гэжээ.
Дашрамд дурдахад Оюу толгой 160 гаруй мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлээд буй аж. Оны эцэс гэхэд 75-85 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэх төлөвлөгөө байна. Ингээд он гарсны дараа зэсийн баяжмалын борлуулалт жигдэрч төлөвлөгөөнийхөө дагуу явах юм.
Т.Жанцан
0 Сэтгэгдэл
ЗОЧИН
БОДИТ АМЬДРАЛ ДЭЭРЭЭ ОТ БОЛ МОНГОЛЫГ ДЭЭРЭМДЭЖ БАЙГАА ШҮҮ ДЭЭ.ЮУН ХАРИЛЦАН АШИГТАЙ АЖИЛЛАХ.ХАА БАЙНА.ТЭР .ХАА БАЙНА.ТЭР БАЯР БАЯСГАЛАН.ХЭДЭН ДАРГА НАР Л ЦАДАЖ БАЙГАА БАЙХ
2013.11.01
2013.11.01
























