Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв
“Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав
Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Орон нутагт орон сууц барих төлөвлөгөөтэй танилцлаа
Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан нар аймаг, нийслэлийн Засаг дарга, ИТХ-ын дарга нартай ажил хэргийн уулзалт хийж, орон сууцжуулах ажлыг орон нутагт хэрхэн төлөвлөсөнтэй танилцлаа.

Шинэчлэлийн Засгийн газраас өрнүүлж буй их бүтээн байгуулалтын нэг том хэсэг нь аймгийн төвүүдийг хот болгон хөгжүүлэх ажил. Ирэх онд аймгуудад 1000 хүртэлх айлын орон сууц, 200 хүртэлх амины хаус барихаар төлөвлөж байна. “Чингис бондын хөрөнгөөс 100 сая ам.доллар буюу 150 гаруй тэрбум төгрөгийг орон сууцжуулах ажилд зарцуулахаар төсөвлөсөн. Үүнийг тэр чигээр нь орон нутагт зарцуулахад бэлэн байна. Гагцхүү сайн зураг төсөл, нарийн төлөвлөгөө бэлэн болсон уу гэдэг санаа зовоож байна. Ямар хийц загварын хэчнээн орон сууцыг хэчнээн өртгөөр хаана, хэнээр, яаж бариулахав гэдэг дээр Шинэчлэлийн Засгийн газар өмнөх жишгийг өөрчлөхөөр хичээж байна. Энэ бодлого чиглэлийг орон нутгийн удирдлагууд ойлгож, хэрэгжүүлэх нь чухал байна” гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ.

Барилга, бүтээн байгуулалтын зураг төсөл, ерөнхий төлөвлөлтөө орон нутгийнхан эхний байдлаар гаргажээ. Эдгээрийг Барилга, хот байгуулалтын яам болон Төрийн орон сууцны корпорацид нэгтгэн зангидаж, зөвлөж, удирдан чиглүүлнэ. Зохион байгуулалттай холбоотой энэ мэт бэлтгэл ажлыг намар, өвлийн саруудад амжуулж, барилгын ажлыг хавар эрт эхлүүлэх ёстойг Засгийн газрын тэргүүн яамд, орон нутгийнханд анхаарууллаа. Түүнчлэн, ирэх мягмар гарагт болох ээлжит “Шинэчилж шийдье-222” хэлэлцүүлгээр орон нутгаа орон сууцжуулахад юуг анхаарах, яаж төлөвлөх талаар дэлгэрүүлэн ярилцана гэлээ.
Энэ чиглэлээр орон нутгийн удирдлагуудад санаа сэдэл өгөхөөр ЗГХЭГ-аас цогц сургалт зохион байгуулж байна. Засгийн газрын хөтөлбөрийн хүрээнд нийслэлд амжилттай хэрэгжиж буй хөтөлбөрүүдийн бодит жишээнээс хороолол, инженерийн байгууламж, дэд бүтцийн төлөвлөлт зэргийг судалж танилцахад сургалтын нэг хэсэг чиглэсэн юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл