Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Иргэд харилцан хөнгөлөлттэй нөхцлөөр зорчих хэлэлцээрүүдийг баталлаа

Энэ удаагийн Засгийн газрын хуралдаанаар Польш, Серби, Колумб улсуудтай байгуулах хэлэлцээрийн талаар хэлэлцэв. Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн дөрөв дэх хэсэгт “Монгол Улсын иргэдийн гадаадад зорчих нөхцлийг хөнгөвчлөхөөр заасан. Энэ зорилтын хүрээнд олон оронтой гэрээ, хэлэлцээр байгуулж байгаа юм.

Ингэснээр Монгол Улс одоогоор 23 оронтой дипломат болон албан паспорт эзэмшигчид харилцан визгүй зорчих, 16 оронтой иргэд визгүй зорчих хэлэлцээр байгуулаад байна. Мөн бүх төрлийн паспорт эзэмшигч иргэд 6 хүртэлх сарын хугацаанд 90 хүртэл хоног харилцан визгүй зорчих тухай Бүгд Найрамдах Серби улсын Засгийн газартай байгуулах хэлэлцээрийн төслийг дэмжсэн юм. Серби улстай иргэд харилцан зорчих нөхцлийг хөнгөвчлөх нь аялал жуулчлал хөгжүүлэх, бизнес эрхлэгчдийг дэмжих, хуучин нэрээр Югослав улстай 1956 оноос хойш хөгжүүлж байсан харилцааг сэргээхэд нааштай алхам болно гэж үзэж байна.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганы үеэр Нью-Йорк хотноо энэ оны есдүгээр сард гарын үсэг зурсан "Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Колумб улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийг баталлаа. Хэлэлцээрийн дагуу хоёр орны дипломат болон албан паспорт эзэмшигчид 30 хоног хүртэл хоногоор хоёр талын нутаг дэвсгэрт харилцан визгүй зорчихоор тусгасан юм.

Үүнээс гадна дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол, Бүгд Найрамдах Польш улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн протоколд өөрчлөлт оруулахаар боллоо. Хоёр тал энэ хэлэлцээрт 2011 оны 6 дугаар сарын 29-нд Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан байна. Хэлэлцээрийн англи хэлээрх эх бичвэрт албан паспортыг "сервис паспорт" (servic passport) гэж орчуулж бичсэнээс нэр томьёоны зөрүү үүсч, албан паспорттой монгол иргэд Польшийн хил нэвтрэхэд хүндрэл учирсан тохиолдлууд гарчээ. Иймд хэлэлцээрт Монгол Улсын үндэсний албан паспорт “official passport”, Польш улсын албан паспорт нь “service passport” байхаар нэмэлт тодруулга хийв.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан