Сэргээгдэх эрчим хүчний салбарт сонгон шалгаруулалт зарлалаа
Ц.Сандаг-Очир: COP17 хуралд “WCS”-ийнхэн туршлага, хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна
Шаардлага хангаагүй ААН-д 6.5 тэрбум төгрөгийн давуу байдал бий болгосон хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
ЭЗБХ,ТБХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
"Өгөгдлөөс бодлого руу" сургалт зохион байгуулж байна
Сидней, Франкфурт хотод Монгол Улсын Ерөнхий Консулын газар нээн ажиллуулахыг дэмжлээ
Улаанбаатар марафоны үеэр амрах зах, худалдааны төвүүд
ХХААХҮЯ:Энэтхэг улстай ЖДҮ, хоршооллыг хөгжүүлэх чиглэлээр хамтарна
УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
И.Сарангэрэл эмгэнэлийг бичсэн үү
МАН-ын ирээдүйг хааш нь хөтлөх бол...

МАН-ынхан ялалт, ялагдал, алдаа оноогоо дэнслэх XXVII Их хурлаа хийж, удирдлагын багаа бүрэн бүрэлдэхүүнээр нь сольж, Удирдах зөвлөл, Бага хурлын гишүүдээ шинээр томиллоо. Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн 1134 төлөөлөгч таван өдрийн турш шөнө дөл болтол хуралдсан болохоор ямар шийдвэр гаргахыг улс төрийн хүрээнийхэн болон жирийн ард иргэд ч сонирхож байсан. МАН шинэчлэгдэнэ хэмээн ярьсаар сүртэйхэн бас нийгэмд хүлээлт үүсгэн байж хийсэн Их хурал нь “Бүрэн утгаараа шинэчлэл” болж чадсан уу гэх асуулт дагуулсаар өндөрлөв. Удирдлагуудаа сольсноор шинэчлэл болохгүй гэдгийг олон хүн тус намын хуучин дарга даамлуудад хэвлэлээр дамжуулан дайж байсан ч бүтэц бүрэлдэхүүн, удирдлага, Удирдах зөвлөл, Бага хурлын гишүүдээ сонгосон байдлаас нь харахад шинэчлэгдээгүй гэж үзэж болох. Наад зах нь АТГ-т шалгагдаж байгаа цөөнгүй эрхмүүд шинэ гэх бүтэц бүрэлдэхүүнд багтсан нь ингэж хэлж, дүгнэхэд хүргэв бололтой. Учир нь, Ө.Энхтүвшин дарга журмын нөхөддөө тавьсан илтгэлдээ “Авлигын хэрэгт холбогдсон гишүүддээ арга хэмжээ авалгүй, дуугүй явж ирсэн нь манай нам ялагдах нэг шалтгаан боллоо” хэмээн дурьдаж байсан нь МАН алдаагаа засч, авлигын хэрэгт холбогдсон гишүүддээ арга хэмжээ авах нь гэсэн итгэлийг олон мянган, гишүүд дэмжигчдэд нь төрүүлсэн нь дамжиггүй. Харамсалтай нь шинэ багт энэ дүрэм үйлчилсэнгүй. Шинээр сонгогдсон удирдлага бүр шинэ арга барилаар ажиллаж, хуучны сэтгэлгээнээсээ сална гэдэг ч МАН-ын хувьд намдаа нэр нөлөө бүхий “кадрууд”-ын нөлөөнд автаж, хуучны сэтгэлгээнээсээ ангижирч чадахгүй явсаар ирэх сонгуультай золгоно хэмээн зарим улс төр судлаач бичсэн байна лээ. Гэхдээ шинэ удирдлагад ялалтын буухианы төлөө тэмцэхээс өөр сонголт үгүй.
Тус нам генсек болон нарийн бичгийн дарга нараараа залуучуудыг сонгосон нь тэдэнд боломж олгож байгааг өнгөн дээрээ илэрхийллээ гэж болох. МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар Ж.Мөнхбат, нарийн бичгийн даргаар Т.Гантулга, Х.Булгантуяа нар ажиллахаар боллоо. Ажлаа авсан даруйдаа шинэхэн генсек Ж.Мөнхбат “Манай нам 12 жилийн турш эрх барьж ирсэн. Өнөөдрийн хувьд сөрөг хүчнийхээ хувьд сайн ажиллах ёстой. Ард түмэн ч тэгж ажиллахыг МАН-аас шаардаж байгаа. Тийм болохоор стратеги болон үйл ажиллагааныхаа хурдыг сайжруулж, менежментээ өөрчлөх шаардлагатай гэж бодож байна. Би МАН-ыг дайчин, тэмцэгч, ард түмнийхээ итгэлийг даасан сөрөг хүчин байлгахын төлөө зүтгэнэ. Даргын үүд сахиж, бөөрөнд нь сууж байгаад албан тушаал горилдог явдлыг зогсооно. Хүнд хэцүү үед зугатсан хүмүүсийг дэмжихгүй. Харин хүнд хэцүү үед намынхаа төлөө зүтгэсэн хүмүүсийнхээ төлөө ажиллана” хэмээн цаашид хэрхэн ажиллах талаар арга барилаа тодорхойлов. Үүнээс гадна зургаан орон тооны бус нарийн бичгийн дарга томилогдсон. Тодруулбал, УИХ дахь бүлэг хариуцсан нарийн бичгийн даргаар Н.Энхболд, төвийн бүсийг Ж.Эрдэнэбат, Хангайн бүсийг О.Содбилэг, Баруун бүсийг Ч.Хүрэлбаатар, зүүн бүсийг Б.Бат-Эрдэнэ, нийслэлийг хариуцсан орон тооны бус нарийн бичгийн даргаар Д.Сумъяабазар нар ажиллахаар болжээ.
Энэ бүхнээс харахад МАН залуусын эрин үе ирснийг гүнээ ойлгож, тэдэнд боломж олгож буй нь сайшаалтай ч намын дүрэм болон Бодлогын зөвлөлийн гишүүдээ сонгох дүрмийг батлахдаа хуучны арга барилаа хадгалсан байна. Тухайлбал, МАН-ын дүрмийн шинэчлэлийн хүрээнд даргын дэргэд Бодлогын зөвлөл байгуулахаар болсон. Уг зөвлөлд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга буюу төрийн гурван өндөрлөгөөр ажиллаж байсан болон намын Удирдах зөвлөл, нарийн бичгийн даргаар ажиллаж байсан туршлагатай хүмүүс байх ёстой хэмээн үзжээ. Тэгэхээр уг зөвлөлд Ерөнхийлөгч асан Н.Баганбанди, Ерөнхий сайд асан М.Энхболд, Сү.Батболд, С.Баяр, УИХ-ын дарга асан Ц.Нямдорж, С.Төмөр-Очир гээд тус намын нэр нөлөө бүхий эрхмүүд хашиж байсан албан тушаалынхаа дагуу орох нь.
МАН-ынхан бужигнаантай, халаа сэлгээтэй байгаа энэ үед тус нам нэг угшлын гэгддэг МАХН-тай нийлэх нь гэсэн яриа гарч эхэллээ. “Үсэрсэн цус, тасарсан мах юм” хэмээн МАН-ын гишүүн асан одоогийн МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва нэгэнтээ хэлж байсанчлан энэ хоёр нам нийлж, эвлэлдэн нэгдэж, хүчээ нэгтгэх нь гэсэн “бор шувуу” улс төрийн хүрээнийхний дунд хэдийнэ тархаад амжжээ. Энэ нь МАН-ын дарга асан Ө.Энхтүвшингийн илтгэлд ч цухас дурьдагдсан. Түүгээр ч барахгүй МАН-ын Их хурлын индэрт МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбын уншсан илгээлт нь намын гишүүдийн цөсийг хөөргөх үгстэй , түүний дотор хамтран ажиллах талаар цөөнгүй дурдсан нь ийн МАН, МАХН нэгдэх үү гэх бор шувуу нисэхэд хүргэв бололтой.
Ямартай ч ирэх сонгууль хүртэл 2.5 жил үлджээ гэдгийг аль аль талдаа мэдэрч буй.
Нэг их горьдлого байхгүй
Удирдлага нь өөрчлөгдөөгүй үед мянга шинэчлэгдэнэ гэж яриад хэрэггүй дээ.

shoron
Оюунхоролыг байхад яаж нам шинэчлэгдэх вэ?
Avligachid negdeed oodloh uu?
Neg ugshiltai nam negdvel ard bid bayarlana shuu dee naad ardchilsan namiihan ta nariin dunduur orj heruul hiij ali boloh l salgahiig bodoj bgaa negdehiin tuluu niiteeree uragshaa humuusee
Нэгдэх нь зов Сайн ур дун гарна

0 Сэтгэгдэл
Зочин
Нэг их горьдлого байхгүй
2013.11.05
2013.11.05
2013.11.05
2013.11.05
2013.11.05
2013.11.05
2013.11.05
2013.11.05
2013.11.05