Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Урсгал зардлын хэмнэлтийг цалин урамшуулал болгон олгоно
УИХ дахь АН-ын бүлгийн өнөөдрийн хуралдааны мэдээллийг бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэвлэл мэдээллийнхэнд хүргэв.

Тэрбээр, Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар 2014 оны төсвийн төслийг авч хэлэлцлээ. Сар шахуу хугацаанд өрнүүлсэн хэлэлцүүлэг үндсэндээ дуусч байна. Энэ сарын 15 гэхэд бид төсвөө баталсан байх ёстой. Шинэ төсөвт эд хогшил, унаа тэрэг худалдан авах, гадаад томилолт болон төвлөрсөн арга хэмжээний зардлыг хасч тооцох нь зүйтэй.

Харин Засгийн газраас оруулж буй цалин тэтгэвэр нэмэх асуудлыг зөв шийдвэр гэж дэмжиж байгаа. Нэмэгдлийг инфляцтай уялдуулж тооцохын дээр урсгал зардлын хэмнэлтээс төрийн албан хаагчийн цалин урамшууллыг нэмэгдүүлдэг зарчим руу шилждэг болох хэрэгтэй байна. Энэ тал дээр бусад нам, эвслүүдтэй ярилцаж тохирно.

Мөн Аудитын болон Авлигатай тэмцэх газраас гаргасан дүгнэлтийш үзэж судлаад  он удаан жил барьж буй төсөвт өртөг нь тэр хэрээр нэмэгдсэн, 200 орчим барилга байгууламжийг төсөв хэлэлцэх үеэр түр түтгэлзүүлэхээр боллоо гэв.

Дээрх өөрчлөлтүүд бүхэлдээ төсвийн нэг удаагийн “цэвэрлэгээ” болно гэдгийг ч бүлгийн дарга энэ үеэр тодотгосон юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан