Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Засгийн газрын үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөөний төслийг танилцуулав
Засгийн газрын үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөөний төслийг төр болон иргэний нийгмийн байгууллагын оролцоотойгоор хэлэлцүүлэн боловсруулжээ.

Төрийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг сайжруулах, шударга ёсыг бэхжүүлж, авлигыг бууруулах гэсэн 3 үндсэн чиглэлээр 11 зорилт дэвшүүлэн 30 гаруй үйл ажиллагаа төлөвлөсөн байна. Нээлттэй Засгийн түншлэлийн хүрээнд Нээлттэй гэрээллийн түншлэлд нэгдэх санаачлага өрнөж байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газраас баримталж буй бодлого, үйл ажиллагаатай уг гэрээллийн түншлэлийн агуулга, зарчим бүрэн нийцэж байгаа учраас Монгол Улсын Засгийн газар нэгдэн орохыг мэдэгдээд байна.

Үндэсний төлөвлөгөөнд гэрээг ил тод нээлттэй болгох талаар “Шилэн данс”, “Шилэн тендер”-ийн тогтолцоог нэвтрүүлэх үйл ажиллагаа хийхээр төлөвлөж байгаа аж. Монгол Улс Нээлттэй Засгийн түншлэлд олон улстай эн зэрэгцэн нэгдэн орсон нь цаашид олон улсын донор байгууллагуудтай хамтран ажиллах, төрийн бодлого хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтын ажиллагааны дэмжлэг хүртэх, үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан зорилго, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд давуу талуудыг бий болгоно гэж тооцоолж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан