Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сэргээгдэх эрчим хүчний салбарт сонгон шалгаруулалт зарлалаа Ц.Сандаг-Очир: COP17 хуралд “WCS”-ийнхэн туршлага, хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна Шаардлага хангаагүй ААН-д 6.5 тэрбум төгрөгийн давуу байдал бий болгосон хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв ЭЗБХ,ТБХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ "Өгөгдлөөс бодлого руу" сургалт зохион байгуулж байна Сидней, Франкфурт хотод Монгол Улсын Ерөнхий Консулын газар нээн ажиллуулахыг дэмжлээ Улаанбаатар марафоны үеэр амрах зах, худалдааны төвүүд ХХААХҮЯ:Энэтхэг улстай ЖДҮ, хоршооллыг хөгжүүлэх чиглэлээр хамтарна УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв  И.Сарангэрэл эмгэнэлийг бичсэн үү
УИХ-ын бие даагч гишүүд Ерөнхий сайдад мэдэгдэл хүргүүлэв
УИХ-ын бие даагч гишүүн Х.Болорчулуун, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн нар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягт мэдэгдэл хүргүүллээ.

Уг мэдэгдэлд "УИХ-аар 2013 оны төсөвт тодотгол хийх явцад “Оюутолгойн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж амжаагүй” гэсэн үндэслэлээр төсөвт оруулахаар төлөвлөсөн өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр 445 тэрбум төгрөгийг төсвийн орлогоос хасаж тодотгосон. Энэ нь цаашид уг төлбөрийг авахгүй гэсэн хэрэг биш юм. Тодруулбал, Оюутолгойн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах замаар өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр авах асуудал нээлттэй хэвээр үлдсэн. Тиймээс уг төлбөрийг тооцож авах асуудлыг эрчимжүүлж 2014 оны төсөвт тусгуулах шаардлагатай байгааг Танд сонордуулъя.
Энэхүү орлого нь компанийн үйл ажиллагааны амжилтаас шалтгаалахгүй дэлхийн зах зээл дээрх баялгийн үнийн өсөлтөөс бий болж буй орлого юм. Энэ агуулгаараа зөвхөн баялгийн эзэд нь зайлшгүй хүртэх ёстой орлого болж байна.
Иймд Оюутолгойн гэрээг сайжруулах, Монголын талын хүртэх орлогын хэмжээг бууруулах бус нэмэгдүүлэх чиглэлээр эрчимтэй, ил тод ажиллаж үр дүнгээ 2013 оны 11 сарын 15-ны дотор багтаан УИХ-д танилцуулахыг мэдэгдье” гэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан